15 ахмад байлдагчийн хамгийн өндөр настай нь 95, хамгийн залуу нь 88 настай байлаа. Тэдний доторх 11 байлдагч нь Дундад улсын зүүн хойдын Японыг эсэргүүцэх дайнд оролцож байсан бөгөөд Дундад улсын ард түмний Японыг эсэргүүцэх дайны ялалтыг байгуулахад чухал хувь нэмрээ үзүүлжээ.

Ши Жиньпин болон Лукашенко нар уулзалтын танхимд ороход ахмад байлдагчид халуунаар алга ташин баяр хүргэсэн бөгөөд газар дээр нь Дундад Беларусь хоёр орны төрийн сүлд дууллыг эгшиглүүлжээ. Ши Жиньпин дарга ахмад байлдагчидтай нэг нэгээр гар барин мэндлээд тэдэнд дурсгалын одон гардуулсан байна.

Лукашенко хэлэхдээ: -Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэж буй энэ дашрамд, Ши Жиньпин дарга Беларусьт айлчлал хийж байгаа нь маш чухал ач холбогдолтой юм гэжээ. Уулзалтын дараа Ши Жиньпин болон Лукашенко нар Эх орны дайны түүхийн дурсгалын музейтэй танилцжээ.

