solongonews
Жан Дэжян Оросын зочидтой уулзав
2015-04-10 09:18
Дундад, Оросын харилцаа

        БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян 9-ний өдөр Ардын их хурлын ордонд Оросын Төрийн думагийн дэд дарга Сергей Релезнуак тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзжээ.

        Жан Дэжян хэлэхдээ: -Ши Жиньпин дарга болон В.Путин ерөнхийлөгчийн стратегийн чанартай жолоодлого болон хоёр талын хамтын зүтгэлээр Дундад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байна. Оросын талтай хамтдаа залуу улс төрчдийг оролцуулсан залуучуудын солилцоог үргэлжлэн эрчимжүүлж, хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд Дундадын тал бэлэн байна гэжээ.

Найруулагч: Ц, Урантуналаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл