
Дундад улсын Зохиолчдын эвлэлийн намын хорооны анхны дэд нарийн бичгийн дарга, Монгол үндэстний алдарт зохиолч Малчинхүү, Дундад улсын Зохиолчдын эвлэлийн тэргүүлэгчдийн гишүүн, Дундад улсын цөөн тоот үндэстний зохиолчдын судалгааны нийгэмлэгийн дэд дарга Е.Мэй, “Үндэстний утга зохиол”-ын анхны найруулагч Ким Зэ, Дундад улсын зохиолчдын эвлэлийн албан байгууллагын намын хорооны байнгын дэд нарийн бичгийн дарга Ли Шяомин, “Үндэстний утга зохиол”-ын найруулагч, Дундад улсын цөөн тоот үндэстний зохиолчдын судалгааны нийгэмлэгийн дэд дарга Шы Инин зэрэг удирдлагууд, зочид төлөөлөгчид, Дундад улсын газар газраас хүрэлцэн ирсэн Монгол, Төвд, Уйгар, Казах, Солонгос зэрэг үндэстний 80 орчим зохиолч, орчуулагчид болон санаачлан зохион байгуулсан байгууллага болох Үндэстний утга зохиол сэтгүүлийн хороо, Төвийн үндэстний хэлний орчуулгын товчоо, Дундад улсын цөөн тоот үндэстний зохиолчдын судалгааны нийгэмлэгийн удирдлага, төлөөлөгчид нээлтийн хуралд оролцов. “Үндэстний утга зохиол”-ын дэд найруулагч, Дундад улсын цөөн тоот үндэстний зохиолчдын судалгааны нийгэмлэгийн дэд дарга нарийн бичгийн дарга Жао Яньбяо хурлыг даргалжээ.

“Үндэстний утга зохиол” сэтгүүл бол улсын зэргийн цорын гагц цөөн тоот үндэстний утга зохилын сэтгүүл юм. Тус сэтгүүл нь хэвлэгдэж эхэлснээсээ хойш үлэмж олон шилдэг сайн зохиол бүтээлийг нийтлүүлсэн бөгөөд цөөн тоот үндэстний зохиолчдыг нягтруулж, маш олон залуу зохиолчдыг хүмүүжүүлсэн юм. Энэ удаагийн дадлагын анги нь төвийн үндэстний ажлын хуралдааны үзэл санаа, Ши Жиньпин даргын утга урлагийн ажлын ярилцах хурал дээр хэлсэн үгний үзэл санааг хэрэгжүүлж, тусгай мэргэжилтэн, зохиолч, орчуулагч нарыг урьж цөөн тоот үндэстний залуу зохиолчид болон орчуулагчдад хичээл заалгаж, тэдний утга зохилын зохиол бүтээл, утга зохилын орчуулгын хэр түвшнийг нь дээшлүүлэхийг зорьсон юм.
Энэ удаагийн дадлага нь 6 дугаар сарын 6-ны өдрийг дуустал болно.


