
Ши Жиньпин, Дундад улс болон Францын харилцааны стратегийн чанар тасралтгүй эрчимжиж, Дундад улс ба өрнөдийн орнуудын харилцаанд Дундад Францын харилцааны үлгэр жишээ болохуйц нөлөөлөх хүчнийг дээшлүүлэв. Бид улс төрийн улам өндөр мөрөөдлийн дагуу Дундад Францын харилцааны тогтвортой хөгжил, улам их амжилтыг ахиулах ёстой гэв.
Ши Жиньпин: -Хоёр тал стратегийн шийдвэрт бодлого, улс төрийн удирдан дагуулах үүргийг эрчимжүүлж, бие биеийнхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй зүйлийг харгалзан, хоёр орны харилцааны хөгжлийн хандлага өөрчлөгдөхгүй байхыг баталгаажуулах ёстой. Цөмийн эрчим хүч, агаарын тээвэр, банк санхүү, тогтвортой хөгжлийн салбарт ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, улам өндөр давхаргад ашиг сонирхлын хамтын цогцыг бүрдүүлэх ёстой. Дундад улс болон Францын хүмүүнлэгийн солилцооны механизмын дагуу хоёр ард түмэн ялангуяа залуучуудын солилцоог эрчимжүүлж, тус дөхөм үзүүлэх ёстой. Франц 2015 оны НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн хурлыг зохион байгуулахыг дамжиж байна. Энэ он дэлхийн фашистын эсрэг дайн ялалт байгуулсан, мөн НҮБ-ын байгуулагдсан 70 жилийн ой юм. Дундад улс, Франц дайнд ялагч орон ба Аюулгүйн зөвлөлийн байнгын хэрэг эрхлэх орон болсны хувьд дайны дараах энх тайвны дэглэмийг сайтар хамгаалж, хамтран ажиллаж хамтаар хожих шинэ хэлбэрийн олон улсын харилцааг буй болгох ёстой гэв.
