solongonews
Цай Чи Камбожийн хаан Сихамони, хатан хаан Монинеат нартай уулзав
2026-03-25 20:30
Цай Чи Камбожийн хаан Сихамони, хатан хаан Монинеат нартай уулзав

ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Цай Чи 25-ны өдөр Бээжинд Камбожийн хаан Сихамони, хатан хаан Монинеат нартай уулзав.

Цай Чи хэлэхдээ, олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Камбожийн найрамдал бат бэх хэвээр байна. Хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал зөвшилцлийн дагуу Камбожийн талтай стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж,Хятад Камбожийн хамтын нийгэмлэгийн байгуулалтыг тасралтгүй ахиулж, улам их үр дүнд хүрэхэд Хятад улс бэлэн байна.

Хаан Сихамони, хатан хаан Монинеат нар хэлэхдээ, Камбож, Хятад хоёр улсын ахмад үеийн удирдагчдын биечлэн байгуулсан нөхөрлөл гуйвшгүй, хувиршгүй хэвээр байна. Камбож "Нэг Хятад" зарчмыг тууштай баримталж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн гол үзэл баримтлал, санаачилгыг дэмжиж, Хятад улстай бүх салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон талт үйл хэрэг дэх зохицуулалтаа эрчимжүүлж, улмаар харилцан уялдаатай үймээн самуун, өөрчлөлтөөр дүүрэн байгаа дэлхий дахинд хамтдаа илүү итгэлтэй болоход бэлэн байна.

Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл