Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 7-нд Паул Биьяд цахилгаан илгээж, Бүгд Найрамдах Камерун Улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэв.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Камерун хоёр орон уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр орны улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрэн, олон салбар дахь хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр орны язгуур ашиг сонирхол болон харилцан анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан дэмжсээр ирсэн. Ирэх жил бол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиох учраас хоёр орны харилцаанд шинэ боломж нээгдэнэ. Хоёр орны харилцааны хөгжлийг миний бие тууштай эрхэмлэж, Паул Биья ерөнхийлөгчтэй тантай хамтран зүтгэж, Хятад африкийн хамтын ажиллагааны форумын Бээжин дэх дээд хэмжээний уулзалтын амжилтаар боломж болгож, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр ард түмэнд илүү сайн үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэжээ.
