solongonews
Хятад Куба хоёр орон харилцан баярын цахилгаан илгээжээ
2025-09-28 16:09
Хятад Куба хоёр орон харилцан баярын цахилгаан илгээжээ

Өнөөдөр буюу 09-р сарын 28-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Кубын Коммунист Намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Куба улсын дарга Мигель Диас Канель нар харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэсэн байна.

Ши Жиньпин “Би Хятад Кубын харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж байгаа бөгөөд Хятад Кубын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалт тасралтгүй ахиулахын тулд тантай хамт хичээн зүтгэхэд бэлэн байна”гэжээ.

Мигель Диас Канель “Кубын хувьсгалын удирдагч генерал Рауль Кастро нар хамтарсан баярын цахилгаан илгээж, өнгөрсөн 60 жилийн хугацаанд Куба Хятадын харилцаа цаг хугацааны шалгуурыг даван туулж, үргэлжлэн хөгжсөөр иржээ” гэв.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл