solongonews
Ши Жиньпин дарга Бишкек хотод хүрч, хэлэх үгээ бичгээр тараалаа
2026-08-31 09:28
Дарга Ши Жиньпин Бишкек хотод хүрч, хэлэх үгээ бичгээр тараалаа.

Орон нутгийн цагаар 08-р сарын 30-ны үдээс хойш БНХАУ-ын Дарга Ши Жиньпин тусгай онгоцоор Бишкек хотод газардав. Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар тэрээр 2026 оны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож, Киргиз улсад төрийн айлчлал хийж байна.

Ши Жиньпин хэлэх үгээ бичгээр тарааж, Хятадын засгийн газар, ард түмний өмнөөс Ерөнхийлөгч Садыр Жапаров болон Киргизийн ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүллээ.

Тэрээр Хятад, Киргизийн уламжлалт найрамдал гүн гүнзгий бөгөөд өндөр сүрлэг Тэнгэр уулс нь мянган жилийн турш үргэлжилсэн найрсаг харилцааны түүхийн гэрч боллоо. 34 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Киргизийн харилцаа олон улсын өөрчлөгдөж буй нөхцөл байдлын шалгуурыг даван туулж, эрүүл, тогтвортой хөгжлийг хадгалж, шинэ эриний цогц стратегийн түншлэлийн өндөр түвшинд хүрсэн юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны хамтын ажиллагаа хурдацтай өсөлтийн "алтан үе"-д орж, хоёр талын худалдааны хэмжээ болон иргэд хоорондын солилцоо шинэ өндөр түвшинд хүрч, Хятад-Киргизстан-Узбекстаны төмөр зам зэрэг томоохон төслүүд урагштай явагдаж, харилцан ашигтай хамтын ажиллагааны бодит үр дүн хоёр улсын ард түмэнд өргөн хүрээнд ашиг тусаа өгч байна.

Айлчлалын үеэр би Ерөнхийлөгч Садыр Жапаровтой Хятад-Киргизийн харилцаа, янз бүрийн салбарын хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн хамтын ашиг сонирхлын асуудлаар гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлж, Хятад-Киргизийн хувь заяаны цогц нэгдлийг байгуулах шинэ төлөвлөгөө гаргахыг зорьж байна. Би ШХАБ-ын Бишкекийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тасралтгүй хөгжлийг ахиулахын тулд бүх талуудтай хамтран ажиллахыг хүсэж байна гэж хэллээ.

Редактор : Б.АРИУХАН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл