solongonews
Ши Жиньпин дарга Египет улсад төрийн айлчлал хийж байна
2026-09-02 11:22
Дарга Ши Жиньпин Египет улсад төрийн айлчлал хийж байна.

Орон нутгийн цагаар 09 дүгээр сарын 01-ний орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай нислэгээр Каир хотод хүрэлцэн ирж, Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сисигийн урилгаар Египет улсад төрийн айлчлал хийж байна. 

Ши Жиньпин дарга болон түүний гэргий Пэн Лиюань нарыг Каирын олон улсын нисэх онгоцны буудалд Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси болон түүний гэргий халуун дотноор угтан авлаа. Хүндэт харуулын цэргүүд улаан хивсний хоёр талаар жагсан ёслол хүндэтгэл үзүүлж, Египетийн залуучууд Хятад, Египетийн төрийн далбааг намируулан, Ши Жиньпин болон түүний гэргий нарын айлчлалыг халуун дотноор угтан авлаа. 

Ши Жиньпин дарга бичгээр нийтэлсэн мэндчилгээндээ Хятадын засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Египетийн засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхны ерөөл дэвшүүлэв. 

Ши Жиньпин дарга тэмдэглэхдээ: Хятад, Египет хоёр орон хоёулаа эртний соёл иргэншилтэй улс бөгөөд хоёр орны уламжлалт найрамдал мянга гаруй жилийн турш үргэлжилж, цаг хугацааны шалгуурыг даван улам бэхжиж ирсэн. Дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жилийн хугацаанд олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнөөс үл хамааран хоёр орон үргэлж харилцан ойлголцож, бэрхшээлийг хамтдаа даван туулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд миний бие Ерөнхийлөгч ас-Сиситэй хамтдаа Хятад, Египетийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг үсрэнгүй хөгжүүлэхэд манлайлан ажилласан. Хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл бат бэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны үр дүн арвин, олон талт хүрээн дэх хамтын ажиллагаа нягт, үр өгөөжтэй болж, хөгжиж буй орнуудын найрсаг харилцаа, эв нэгдэл, хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон юм. Энэ удаагийн айлчлалын үеэр би Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиситэй Хятад, Египетийн харилцаа, хоёр орны бүх талын хамтын ажиллагаа, мөн хоёр талын нийтлэг анхаарч буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар гүнзгий санал солилцоно. Үүний зэрэгцээ Хятад, Египетийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх төлөвлөгөөг хамтран боловсруулж, Хятад, Египетийн найрамдлын түүхэнд шинэ хуудсыг нээх болно гэж хэлэв.


Редактор : Б.АРИУХАН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл