solongonews
Пэн Лиюань ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын тэргүүн хатагтай нарын арга хэмжээнд оролцов
2026-09-02 11:30
Пэн Лиюань хатагтай ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын тэргүүн хатагтай нарын арга хэмжээнд оролцлоо.

Орон нутгийн цагаар 9-р сарын 1-ний үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань Киргизийн Ерөнхийлөгчийн гэргий А.Жапаровагийн зохион байгуулсан тэргүүн хатагтай нарын арга хэмжээнд оролцов.

Хатагтай Пэн Лиюанийг Ала Арча төрийн ордонд хүрэлцэн ирэхэд А.Жапарова найрсгаар угтан авлаа. Пэн Лиюань бусад удирдагчдын гэргийн хамт Киргизийн үндэсний соёлын үзэсгэлэнтэй танилцаж, хамтдаа зураг авахуулан, Енисей ордонд соёлын тоглолт сонирхов. Пэн Лиюань тоглолт гайхалтай сайхан болсонд баяр хүргэж, жүжигчдийн ур авьяасыг өндрөөр үнэлэв. Түүнчлэн Киргизийн уран бүтээлчдийг Хятадад тоглолт, солилцоо хийж, Хятадын үзэгчдэд Киргизийн баялаг, олон янзын үндэсний соёлыг ойроос мэдрүүлэхийг урив. 



Редактор : Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл