solongonews
Ши Жиньпин Хятад, Оросын эрчим хүчний бизнесийн 8 дугаар форумд баярын захидал илгээв
2026-09-04 16:45
Дарга Ши Жиньпин Хятад, Оросын эрчим хүчний бизнесийн 8 дугаар форумд баярын захидал илгээлээ.

ОХУ-ын Владивосток хотноо 9 дүгээр сарын 4-нд Хятад, Оросын эрчим хүчний бизнесийн 8 дугаар форум боллоо. 

Хятад улсын дарга Ши Жиньпин тус форумд баярын захидал илгээв. Ши Жиньпин дарга: 

Энэ жил Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоосны 30 жилийн ой, мөн “БНХАУ, ОХУ хоорондын Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ” байгуулсны 25 жилийн ой тохиож байна. Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, өөрчлөлт ихтэй байгаа хэдий ч шинэ эриний Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа өндөр түвшинд хөгжиж, хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагаа мэдэгдэхүйц олон үр дүнд хүрч, хоёр орны хамтын хөгжлийг эрчимтэй дэмжин, харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна гэж тэмдэглэсэн байна. 

Одоогоор олон улсын эрчим хүчний салбарын бүтэц гүнзгий өөрчлөгдөж, боломж, сорилт зэрэгцэн оршиж байна. Хятадын тал Оросын талтай хамтран эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, эрчим хүчний аж үйлдвэрийн гинжин хэлхээ болон нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, саадгүй үйл ажиллагааг хамтран хамгаалахад бэлэн байна гэж Ши Жиньпин онцлон тэмдэглэв. 

Мөн өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ч мөн Хятад, Оросын эрчим хүчний бизнесийн 8 дугаар форумд баярын захидал илгээлээ.


Редактор : С. САРАНЧИМЭГ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл