solongonews
Дундад улс дэлхийн хэмжээнд түншийн харилцааны сүлжээг бүрдүүлсэн
2014-12-24 21:15
Ши Жиньпин дарга, Ли Кэчян нар 17 удаа гадаадад айлчилж, 5 тивийн 50 гаруй улс оронд очиж, гадаадын төр, засгийн газрын тэргүүн гээд давхацсан тоогоор 500 гаруй хүнтэй уулзаж, олон улсын хэмжээнд Дундадын үр нөлөөг огцом нэмэгдүүлсэн байна.


Дундадыин ГХ-ийн сайд Ван И 24-нд хэлэхдээ, ДКН-ын 18-р бүгд хурлын дараа хоёрхон жилийн дотор Ши Жиньпин дарга, Ли Кэчян нар 17 удаа гадаадад айлчилж, 5 тивийн 50 гаруй улс оронд очиж, гадаадын төр, засгийн газрын тэргүүн гээд давхацсан тоогоор 500 гаруй хүнтэй уулзаж, олон улсын хэмжээнд Дундадын үр нөлөөг огцом нэмэгдүүлсэн байна. 2014 он гарсаар Дундад улс хөрш зэргэлдээ улс орон, том гүрэн, Африк, Латин Америк, Ойрх Дорнод, Өмнөд Ази зэрэг дипломат бодлогын гол чиглэл дээр ихээхэн ахиц амжилт гаргалаа. Шинэ нөхцөл байдал, шинэ эрэлт шаардлагын өмнө, Дундад улсын дипломат харилцаа нь "Баялаг амжилт " гаргаж , дэлхийн хэмжээнд түншийн харилцааны сүлжээг үндсэнд нь бүрдүүлээд байна гэжээ.

Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл