solongonews
Ши Жиньпин Багш нарын баярын мэндчилгээ дэвшүүлэв
2026-09-10 11:56
Ши Жиньпин Багш нарын баярын мэндчилгээ дэвшүүлэв


42 дахь удаагийн Багш нарын баярыг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, цэргийн Төв зөвлөлийн дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хороог төлөөлөн улс орон даяарх нийт багш, боловсролын салбарын ажилтнуудад баярын мэндчилгээ илгээн, сайны ерөөл дэвшүүлсэн байна.

Ши Жиньпин хэлэхдээ, олон жилийн турш улс орон даяарх багш нар ХКН-ын боловсролын бодлогыг тууштай хэрэгжүүлж, багшийн үйлсэд үнэнчээр зүтгэн, мэдлэг боловсрол түгээж, залуу үеийг сурган хүмүүжүүлэхийн төлөө хичээн зүтгэсээр ирсэн бөгөөд нам, улс орны үйл хэрэг, хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулсан гэжээ.

Тэрбээр цааш нь шинэ замналд нийт багш нар намд хэрэгтэй боловсон хүчнийг төлөвшүүлэх, улс оронд хэрэгтэй авьяас чадвартныг бэлтгэх эрхэм зорилгоо ямагт санаж, хүнийг ёс суртахуунаар төлөвшүүлэх боловсролын үндсэн зорилтыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Мөн боловсролын салбарын эрхэм дээд үзэл санааг түгээн дэлгэрүүлж, багшийн ёс зүй, үлгэр дуурайлыг эрхэмлэн, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, үндэстний сэргэн мандалтын их үйлсийг хариуцан үүрэх шинэ үеийн боловсон хүчнийг төлөвшүүлэхийн төлөө хичээн ажиллахыг нийт багш нарт уриалав.

Ши Жиньпин мөн бүх шатны ХКН-ын хороо, захиргаа багшийн боловсон хүчний бүтээн байгуулалтад илүү анхаарч, багш хүнийг хүндэтгэн, боловсролыг эрхэмлэдэг таатай орчныг нийгэм даяар бүрдүүлэх шаардлагатайг онцоллоо.

Ингэснээр боловсролоор хүчирхэг улс байгуулах үйлсэд нийтээрээ хүчээ нэгтгэн, боловсролын салбарын хөгжилд шинэ ахиц гаргах боломж бүрдэнэ гэж тэрбээр тэмдэглэв.


Редактор : Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл