solongonews
Намын бат бэх чанар, үзэл санааг тууштай төлөвшүүлнэ
2026-09-11 16:45
Намын бат бэх чанар, үзэл санааг тууштай төлөвшүүлнэ

 Намын бат бэх чанар, үзэл санааг тууштай төлөвшүүлэх нь Ши Жиньпиний намын байгуулалтын үзэл санааны чухал агуулга бөгөөд шинэ эрин үеийн намын байгуулалтын шинэ агуу төслийн үндэс суурийг бэхжүүлэх чухал арга хэмжээ юм.

Ши Жиньпин дарга тэмдэглэхдээ: “ХКН-ын гишүүдийн бат бэх намч чанар, үзэл санаа нь манай нам дэвшилтэт, цэвэр ариун суртлаа хадгалах, удирдлагын түвшин болон төр барих чадавхаа дээшлүүлэх чухал баталгаа мөн” гэжээ.

Бат бэх намч чанар, үзэл санаа нь марксист улс төрийн намд байдаг онцгой оюун санааны ген бөгөөд намын гишүүн, удирдах боловсон хүчний хүн байх, ажил хэрэг эрхлэх, ёс суртахуунтай байх үндэс суурь юм.

ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин төвтэй ХКН-ын Төв Хороо намын байгуулалтын ажилд бат бэх намч чанар, үзэл санааг төлөвшүүлэх асуудлыг чухал байранд тавьж, намын гишүүн, удирдах боловсон хүчний боловсрол, удирдлага, хяналтын бүх үйл явцад намын үзэл санааны боловсролыг тууштай нэвтрүүлсээр ирсэн.

Ингэхдээ өргөн олон намын гишүүн, удирдах боловсон хүчнийг өөрийн субъектив ертөнцийг өөрчлөн шинэчлэх явцдаа анхны зорилго, эрхэм үүргээ батжуулж, улс төрийн зан чанараа төлөвшүүлэхэд чиглүүлж, намын бүх талын удирдлагыг тууштай баримтлан бэхжүүлэх, намыг бүх талаар хатуу чанд удирдах үйл явцыг ахиулахад бат бэх үзэл санааны болон улс төрийн баталгааг хангажээ..

Бат бэх намч чанар, үзэл санааг тууштай төлөвшүүлэхийн шинжлэх ухаанч агуулга, дотоод логик болон практик шаардлагыг гүнзгий ухамсарлан эзэмших нь намыг улам бат бэх, хүчирхэг болгон байгуулж, ард түмнийг эв санааны нэгдэлтэйгээр удирдан Хятадын онцлогтой орчин байгуулалтаар хүчирхэг улс байгуулах, үндэстний сэргэн мандалтын их үйл хэргийг бүх талаар урагшлуулахад чухал бөгөөд алс хэтийн ач холбогдолтой юм.


Редактор : Д.МӨЧИР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл