
(2025 оны 10-р сарын 23-нд ХКН-ын XX сонгуулийн Төв хорооны IV бүгд хурлаар батлав)
ХКН-ын XX сонгуулийн Төв хорооны IV бүгд хурал 2025 оны 10-р сарын 20-ноос 23-ны хооронд Бээжин хотод болж өнгөрлөө.
Хуралд ХКН-ын Төв хорооны 168 гишүүн, 147 орлогч гишүүн болон Төв хорооны Сахилга батын хяналтын хорооны байнгын хорооны гишүүд, холбогдох байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, намын XX их хурлын төлөөлөгчдийн дундаас зарим суурь нэгжийн төлөөлөгч, судлаач, мэргэжилтнүүд хуралд оролцлоо.
Хурлыг ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо даргалсан бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хуралд чухал илтгэл тавив.
Хурал Ши Жиньпиний Улс төрийн товчооны даалгавраар хийсэн ажлын тайланг сонсож, хэлэлцсэн бөгөөд “Арван тав дахь таван жилийн төлөвлөгөөг боловсруулах тухай ХКН-ын Төв хорооны санал” нэртэй баримт бичгийг хэлэлцэн баталлаа. Мөн Ши Жиньпин уг саналын төслийн талаарх тайлбараа бүгд хуралд танилцуулсан юм.
Бүгд хурал XX сонгуулийн Төв хорооны III бүгд хурлаас хойших Улс төрийн товчооны ажлыг бүрэн дүүрэн үнэлэв. Хуралд оролцогчид санал нэгтэйгээр: Улс төрийн товчоо нь намын XX их хурлын болон дараагийн бүгд хурлуудын үзэл санааг нухацтай хэрэгжүүлж, “тогтвортой байдлын дунд урагшlлах” үндсэн чиг баримжааг баримтлан,хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн хэрэгжүүлж, “тавыг нэгтгэх”, “дөрвөн иж бүрэн стратеги”-ийн зохицолтой хэрэгжилтийг хангаж, дотоод гадаад нөхцөл байдлыг уялдуулан хөгжлийн болон аюулгүй байдлын асуудлыг цогцоор нь авч үзсэн гэж дүгнэжээ.
Мөн хурлаар: Бүрэн хэмжээний шинэчлэл,чансаатай хөгжлийг тууштай ахиулж, социалист ардчилал, хуулийн засаглалын тогтолцоог боловсронгуй болгож, Суртал ухуулга, соёлын ажлыг бэхжүүлэн, ард иргэдийн амьжиргаа, нийгмийн халамж, экологийн хамгаалалд бодит үр дүн гаргаж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг сахин хамгаалж, намын сахилга батыг чангатгах, ард түмний дунд суртал ухуулах ажлыг гүнзгийрүүлэх, арми, батлан хамгаалалтыг шинэ шатанд гаргах, Хонконг, Макао болон Тайваний асуудлаарх бодлогын хэрэгжилтийг үргэлжлүүлэх талд чухал ахиц дэвшил гаргаж, Хятадын онцлог бүхий гадаад бодлогыг идэвхтэй өрнүүлж, эдийн засгийн сэргэлт, өсөлтийг тогтвортой хадгалсан гэж онцлон дурдсан юм.
Хурлаар “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний гол зорилтууд амжилттай биелэх гэж буйг тэмдэглэж, Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн болон фашизмын эсрэг дэлхийн дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэсэн нь үндэсний итгэл зоригийг ихэд өргөж, эх оронч үзэл, нэгдмэл тэмцлийн хүчийг улам бэхжүүллээ гэж үнэлэв.
Бүгд хурлаар социалист орчин үеийн улс байгуулах үйл явц нь шат дараалан ахин, тасралтгүй хөгжиж, урагш дэвшсээр байдаг түүхэн үйл явц юм. Энэ нь тэвчээртэй хөдөлмөр, залгамжит тэмцэл шаарддаг. “Арван тав дахь таван жилийн төлөвлөгөө (2026–2030)” бол Хятад улс социалист орчин үеийн улс байгуулах суурийг бататгах, цогц хөгжлийг урагшлуулах чухал үе шат байх болно. Энэ хугацаа нь социалист шинэчлэлийн үндсэн зорилт руу урагшлахад залгамж холбох стратегийн ач холбогдолтой гэж хурал онцлон тэмдэглэв.
Хурлаар дүгнэхдээ: “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятадын дотоод, гадаад хөгжлийн орчинд гүнзгий, нарийн төвөгтэй өөрчлөлтөд орж, стратегийн боломж, эрсдэл сорилт зэрэгцэн орших бөгөөд тодорхой бус хүчин зүйлс улам нэмэгдэх болно. Гэсэн хэдий ч Хятад улсын эдийн засгийн суурь бат бөх, давуу тал олон, уян хатан чанар өндөр, боломжийн нөөц арвин, урт хугацаанд өсөх тогтвортой нөхцөл өөрчлөгдөөгүй. Хятадын онцлог бүхий социализмын тогтолцооны давуу тал, асар том зах зээлийн цар хүрээ, бүрэн бүтэн үйлдвэрлэлийн сүлжээ, хүн хүчний баялаг нөөц илүү тодорч байна гэв.
Бүгд хурал бүх түвшний байгууллага, намын гишүүдэд хандан: “Хоёрыг баталгаажуулах”-ын шийдвэрлэх ач холбогдлыг гүнзгий ойлгож, “Дөрвөн ухамсар”, “Дөрвөн итгэл”, “Хоёр хамгаалал” зарчмуудыг тууштай хэрэгжүүлэхийг уриаллаа.
Мөн стратегийн тогтвортой байдлыг хадгалж, ялалтын итгэлээ бататгах, нөхцөл байдлын өөрчлөлтөд идэвхтэй хариу үзүүлэх, зөрчил, сорилтыг даван туулах зоригтой байж, хүчтэй сорилтод сөрж тулах чадвартай байхыг онцлон тэмдэглэв.
