ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин 16-ны өдөр Гирин их сургууль байгуулагдсаны 80 жилийн ойд баяр хүргэн захидал илгээж, нийт багш, оюутан, ажилтан болон тус сургуулийн үе үеийн төгсөгчдөд баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Ши Жиньпин баярын захидалдаа:
"Шинэ гарааны цэг дээр Гирин их сургууль шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг удирдамж болгон, хувьсгалын уламжлалаа өвлөн уламжилж, цогц давуу талаа ашиглан, улсын стратегийн хэрэгцээнд төвлөрч, сургалтын хөтөлбөр болон мэргэжлийн бүтцээ тасралтгүй оновчтой болгож, сургалт, эрдэм шинжилгээний ажлын түвшнийг дээшлүүлэн, өндөр чанартай боловсон хүчнийг олноор бэлтгэн хүмүүжүүлж, шинэ эрин үед Хятадын зүүн хойд бүс нутгийг бүх талаар сэргээн хөгжүүлэх, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг урагшлуулах зэрэг үйл хэрэгт илүү их хувь нэмэр оруулах ёстой" гэж онцлон тэмдэглэсэн байна.
Гирин их сургууль нь 1946 онд байгуулагдсан юм. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд тус сургууль шилдэг сайн уламжлалаа хөгжүүлж, шинэчлэл, инновацыг тууштай хэрэгжүүлэн, улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт ажиллах олон тооны боловсон хүчнийг бэлтгэн нийлүүлсээр ирсэн түүхтэй.
