НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ёслолд оролцов.
Ши Жиньпин ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ: - НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойг дурсан тэмдэглэхийн тулд Дундадын засгийн газраас НҮБ-д "Энх тайвны суурь" бэлэглэхээр болсон юм. "Энх тайвны суурь" нь Дундадын эртний хүрэл зэмсгийн доторх "суурь тавиур"-ыг дуурайлган хийсэн болно. Энэ нь Дундад улс НҮБ-ыг хүндэтгэн чухалчилж, дэмжиж буйн илэрхийлэл бөгөөд Дундад улсын 1 тэрбум 300 сая гаруй ард түмний НҮБ-д зориулж буй сайн сайхны хүсэл эрмэлзэл юм. "Энх тайвны суурь" нь Дундадын үндэстнүүдийн өнө удаан жилийн түүх болон орчин үеийн соёл иргэншлийг харуулсан төдийгүй адилгүй соёл иргэншил ба соёлын солилцоо харилцан суралцах, эвсэг уялдаатай хөгжих, хамтдаа урагшлахыг илтгэсэн юм. "Энх тайвны суурь" нь Дундад улс болон Дундадын ард түмний энх тайвныг дээдлэх, хөгжин дэвших, хамтын ажиллагааг ахиулан, хамтдаа амжилтад хүрэхийг зорьж буй итгэл эрмэлзлийг уламжлав. Энэ нь мөн НҮБ-ын дүрмийн зориг санаа билээ. НҮБ нэгэн 10 жилээ угтаж буй энэ дашрамд, бид дэлхийн олон улс орнуудын хамт НҮБ-ын хүсэл зорилтыг биелүүлэхийн тулд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэж тэмдэглэлээ.
Бан Ги Мун хэлэхдээ: - "Энх тайвны суурь" нь Дундад улс болон НҮБ-ын хамтын үнэ цэнийн үзэл ойлголт, нягт хамтын ажиллагааны харилцааг төлөөлсөн юм. Дэлхийн энх тайван болон хөгжлийн үйлст оруулсан Дундадын талын хувь нэмэрт талархаж байна. Шинэ нөхцөл байдалд, мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх, дэлхийн ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах зэрэг бүхий л салбарт Дунад улстай хамтын ажиллагаагаа чангатгахад НҮБ бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин, Бан Ги Мун нар илтгэл тавьж дуусаад "Энх тайвны суурь"-ийн бүтээлгийг сөхлөө. "Энх тайвны суурь"-ийг Дундадын биет бус соёлын өвийн өв болох Жин Тай Лань цэнхэр шаазангаар шигтгэн хээлсэн урлалаар бүтээж, улаанаар гол болгон өнгөлжээ. Оройн хэсгийг луун дүрсээр чимсэн нь энх тайвныг сахиж буйг бэлгэдэж, хоёр талын заан түрүү, гарди шувуу нь дэлхий нийт түвшин амгалан, ард олон тайван, жаргалтай байхын санаа агуулжээ. Гадар талыг нь Дундадын уламжлалт өлзий хээгээр янзалж, торгоны замын зэрэг элементийг дагалдуулсан нь энх тайван хөгжил, харилцаа хамтын ажиллагааны үзэл баримтлалыг уламжилсан байна. Суурьд урласан дүүлэн нисэж буй долоон тагтаа нь НҮБ дэлхийн энх тайвны төлөө тэмцсэн 70 жилийг төлөөлөн харуулжээ.
