solongonews
Ши Жиньпин Фүжянь мужийн “Жанжөү 110” багийн нийт олонд хариу захидал илгээлээ
2026-09-16 16:05
Ши Жиньпин Фүжянь мужийн “Жанжөү 110” багийн нийт олонд хариу захидал илгээлээ


ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин өмнөхөн Фүжянь мужийн “Жанжөү 110” багийн нийт олонд хариу захидал илгээж, урам зориг хайрлан, ихээхэн хүлээлт тавьжээ.

Ши Жиньпин захидалдаа: “Жанжөү 110” нь цагдаагийн байгууллагын нэр хүндтэй төлөөлөл бөгөөд надад гүн сэтгэгдэл үлдээсэн юм. Та бүхэн цагдаагийн албаны тэргүүн шугамд тууштай ажиллаж, ард иргэдэд үйлчлэх, иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хамгаалах зэрэг чиглэлээр шаргуу хөдөлмөрлөж, олон нийтийн талархлыг хүлээсэнд сэтгэл хангалуун байна гэж тэмдэглэсэн байна.

Ши Жиньпин, ард иргэдийн аз жаргал, улс орон, ард түмний амар тайван, аюулгүй байдлыг хамгаалах нь ардын цагдаагийн эрхэм үүрэг юм. Нийт цагдаа нар ард түмэнд үйлчлэх анхны зорилгоо тууштай баримталж, сайн уламжлалаа залгамжилж, үүрэг хариуцлагаа ухамсарлан, чин сэтгэлээсээ зүтгэн, ард иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, айл өрхийн амар тайван, аюулгүй байдлыг хичээнгүйлэн сахин хамгаалж, нам болон ард түмэндээ үнэнч хамгаалагч байхыг хүсэж байна гэж дурджээ.

Өдгөө “Жанжөү 110” нь “Фүжянь мужийн Жанжөү хотын Нийгмийг аюулаас хамгаалах газрын Жанжөү 110 анги” нэртэй болсон юм. 1990 оноос хойш 110 дуудлагад шуурхай хариу өгөх тогтолцоог шинэчлэн, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, ард иргэдэд үйлчлэх зэрэг чиглэлээр чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ нь Хятад улсын хэмжээнд цагдаагийн байгууллагын анхан шатны шилдэг нэгжүүдийн төлөөлөл болох юм.


Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл