Хятад улсын дарга Ши Жиньпин 10-р сарын 30-наас 11-р сарын 01-ний хооронд БНСУ-ын Чинжөү хотод АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтад оролцож, тус улсад төрийн айлчлал хийв.

БНСУ-д хийсэн энэхүү айлчлал нь дарга Ши Жиньпиний ХКН-ын ХХ сонгуулийн Төв Хорооны IV бүгд хурал амжилттай өндөрлөсний дараа хийсэн анхны гадаад айлчлал байв. Тэрээр гурван өдрийн дотор арав гаруй арга хэмжээнд оролцлоо.
Дарга Ши Жиньпин зургаан жилийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай дахин уулзахдаа:
- Хоёр тал хамтын ажиллагааны урт хугацааны ашиг тусад анхаарал тавих ёстой гэж онцолсон. 11 жилийн дараа БНСУ-д дахин айлчлах үедээ тус улсын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтай хийсэн хэлэлцээний үеэр “Хятад, БНСУ-ын хугацааны үүднээс харах"-ыг онцолсон. Мөн Канадын Ерөнхий сайд Марк Карнитай уулзахдаа:
- Бид хоёр орны нийтлэг, урт хугацааны ашиг сонирхолд үндэслэн Хятад, Канадын харилцааны хөгжлийг дэмжих ёстой гэж хэллээ.
ХКН-ын XIX сонгуулийн Төв Хорооны IV бүгд хурлын стратегийн төлөвлөгөөнөөс эхлээд Номхон далайн эрэг дагуух орнуудын солилцоо, хамтын ажиллагаа хүртэл ХКН урт хугацааны төлөвлөгөө гаргаж, олон улсын солилцоонд тогтвортой амжилтанд хүрч байна.

2014 онд БНСУ-д айлчлах үеэрээ Ши Жиньпин дарга Сөүлийн Үндэсний Их Сургуульд хэлсэн үгэндээ:
- 5000 гаруй жилийн соёл иргэншилтэй улс орны хувьд Хятад улс ирээдүйд ямар улс болох вэ? гэсэн гүн гүнзгий алсын харааг дурдсан байдаг.
"Хятадын үндэстэн бол энх тайвныг эрхэмлэдэг үндэстэн, өнгөрсөн цаг үед ийм байсан, одоо ч ийм байгаа, ирээдүйд ч ийм байх болно гэж хэллээ.
Силла гүрний эртний нийслэл, далайн торгоны замын гол хот болох Чинжөү хотод хаа сайгүй агуу түүхэн уур амьсгал мэдрэгддэг. Тяньмажүн булшнаас олдсон эд өлгийн зүйлсийн дунд Баруун Азийн шилэн аяга, Зүүн Өмнөд Азийн техникээр хийсэн шилэн сувснууд байдаг. Энэ нь олон төрлийн соёл иргэншлийн дүр төрхийг тусгаж, торгоны замын нээлттэй, хүртээмжтэй түүхийг гэрчилж байдаг.
Дэлхий ертөнц шинэ шилжилтийн үед оршиж, Ази Номхон далайн бүс нутаг чухал үеийг туулж байгаа энэ үед нээлттэй байдал ба хаалттай байдал, сөргөлдөөн ба хамтын ажиллагаа хоёрын хоорондох сонголт нь одоогийн биднээс хамаарна.

Чинжөү хотод дорнын агуу соёл иргэншлийн дуу хоолой цуурайтаж байна. Үүнд:
- Бид Ази, Номхон далайн бүс нутгийн ард түмний хүсэл эрмэлзлийг хангаж, түүхийн шалгуурыг давж гарах сонголтуудыг хийж, алсын хараа болон хариуцлагаа харуулах ёстой гэсэн байна.
Зарим хүмүүс Хятадын тухайд:
- “Урт хугацааны үзэл баримтлал"-ыг дотоодын засаглалаас олон улсын хамтын ажиллагаа хүртэл өргөжүүлэх нь богино хугацааны улс төрийн мөчлөгт автахгүй байж, улмаар дэлхийн улс төрийн тогтвортой байдал, стратегийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулж байна гэж хэллээ.
"Нийтлэг байдал" гэдэг үг нь дарга Ши Жиньпиний БНСУ-д айлчлах үеэрээ онцолсон бас нэгэн түлхүүр үг байв.
Хятад, АНУ-ын удирдагчдын уулзалтын үеэр тэрээр:
- Хятад, АНУ хоёр улс томоохон гүрний хувьд хариуцлагаа хамтдаа үүрэглэж, хоёр улс болон дэлхий дахинд илүү том, бодитой ашигтай зүйл хийхийн тулд хамтран ажиллах ёстой гэж онцолсон юм.
Чинжөү АПЕК-ийн уулзалтын эхний үе шатанд оролцож, тэрээр стратегийн үүднээс олон талт худалдааны системийг хамтдаа дэмжих, бүс нутгийн нээлттэй эдийн засгийн орчныг хамтдаа бий болгох, аж үйлдвэр, хангамжийн сүлжээний тогтвортой байдал, жигд урсгалыг хамтдаа хадгалах, худалдааг дижиталжуулах, хүртээмжтэй, тэгш хөгжлийг хамтдаа дэмжих зэрэг саналыг дурджээ.
Уулзалтын хоёрдугаар үе шатанд дарга Ши Жиньпин "Тогтвортой, үзэсгэлэнтэй маргаашийг хамтдаа бүтээх нь" сэдэвт чухал илтгэл тавив.
- Ази, Номхон далайн бүс нутагт урт хугацааны хөгжил цэцэглэлтийг бий болгох цорын ганц арга зам нь бүх талуудын нийтлэг алсын хараа юм гэж дарга Ши Жиньпин онцолсон.
2018 оны 11-р сард Папуа Шинэ Гвинейн үзэсгэлэнт Порт Морсби хотод дарга Ши Жиньпин Ази, Номхон далайн улс орны удирдагчдын хамт Номхон далайн хайгуулчин нэрэмжит хөлөг онгоцонд суув. "Асар том далайг хараад би 'хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулна' гэдэг үгийг санаж байна гэж хэлэв.

БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Ази, Номхон далайн бүс нутаг шинэ сорилт, тодорхойгүй байдалтай тулгарч буй нөхцөлд Ши Жиньпин дарга:
- Цаг үе улам ширүүн байх тусам бид хамтдаа хүндрэл бэрхшээлийг даван туулах ёстой. Хятад улс бүх талуудтай хамтран хөгжил цэцэглэлтийг дэмжих, харилцан ашигтай ирээдүйд хүрэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтран байгуулахыг хүсэн хүлээж байна гэж хэллээ.
"Анхны хүсэл эрмэлзэл"—Дарга Ши Жиньпин БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр энэ үгийг дахин дурдсан.
"Өнөөдөр бид БНСУ-д дахин цугларч байгаа тул АПЕК-ийг байгуулах анхны хүсэл эрмэлзлээ дахин нотолж, илүү динамик, уян хатан Ази, Номхон далайн хамтын ажиллагаагаар дэлхийд онцгой хувь нэмэр оруулах ёстой."
АПЕК нь эдийн засгийн даяаршлын давалгаанд хариу үйлдэл үзүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэлтийг дэмжих зорилготой байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш 30 гаруй жилийн хугацаанд АПЕК нь Ази, Номхон далайн бүс нутагт эдийн засгийн хүчтэй өсөлтийг бий болгож, дэлхийд алдартай "Ази, Номхон далайн гайхамшгийг" бүтээж ирсэн.
“Ази, Номхон далайн хөгжлийн дараагийн "Шижир алтан гучин жил"-ийг хэрхэн бүтээх вэ? Энэ үйл явцад АПЕК-ийн үүргийг хэрхэн илүү сайн бадруулах вэ?" Хоёр жилийн өмнө Сан Францискод болсон АПЕК-ийн уулзалтын үеэр Ши Жиньпин "Ази, Номхон далайн хамтын ажиллагааны анхны хүсэл эрмэлзлийг баримтлах" замаар шийдлүүдийг санал болгосон.
Нээлттэй, хүртээмжтэй байдал нь Ази, Номхон далайн хамтын ажиллагааны гол сэдэв хэвээр байна. Энх тайван, хөгжлийн эрин үеийн сэдэв өөрчлөгдөөгүй хэвээр байна. Эдийн засгийн даяаршлын түүхэн чиг хандлага хэвээр байна.
Ази, Номхон далайн бүс нутаг ирээдүйн чиглэлийнхээ талаар чухал шийдвэр гаргах гэж байгаа энэ үед Ши Жиньпин:
- Бид АПЕК-ийн эдийн засгийн өсөлтийг дэмжих, ард түмний сайн сайхан байдлыг сайжруулах анхныхаа эрхэм зорилгыг баримталж, нээлттэй хөгжлөөр боломжуудыг хуваалцах, харилцан ашигтай үр дүнд хүрэхийг баримталж, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг урагшлуулж, Ази, Номхон далайн хамтын цогц байгуулах ёстой гэж хэллээ.
Өнөөдөр Ази, Номхон далайн бүс нутаг, тэрчлэн дэлхий ертөнц Хятад улс юу авчрахыг харж байна.
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр Ши Жиньпин дарга:
- 70 гаруй жилийн турш бид ямагт нэгдмэл төлөвлөгөөг баримталж, үе дамжин ажиллаж, хэн нэгнийг сорих, орлохыг хэзээ ч эрэлхийлээгүй, харин өөрсдийнхөө ажлыг сайн хийж, өөрсдийнхөө илүү сайн хувилбар болж, дэлхийн бусад орнуудтай хөгжлийн боломжуудыг хуваалцахад анхаарлаа хандуулж ирсэн. Энэ бол Хятадын амжилтын түлхүүр юм гэж хэллээ.
11-р сарын 01-нд АПЕК-ийн дараагийн уулзалтыг зохион байгуулагч Шэньжэнь хотод зохион байгуулах эрхийг хүлээлгэн өгөх ёслолын үеэр Ши Жиньпин ирэх жилийн уулзалтыг зохион байгуулагч хот болох Шэньжэний түүхийг дурсан ярилаа.
- Номхон далайн эрэг дээр байрладаг Шэньжэнь хот хэдэн арван жилийн дотор хоцрогдсон загасчны тосгоноос орчин үеийн олон улсын том хот болж хөгжсөн. Энэ бол Хятадын ард түмний бүтээсэн дэлхийн хөгжлийн түүхэн дэх гайхамшиг бөгөөд Хятадын харилцан ашигтай, нээлттэй стратегийн тууштай байдлын чухал цонх юм гэж хэлэв.
Хятадын хоёр дахь хувьсгал болох шинэчлэл, нээлттэй байдал нь Хятадыг гүнзгий өөрчилсөн төдийгүй дэлхийд гүн гүнзгий нөлөөлсөн. Ши Жиньпин дарга өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдлын амжилтаас олсон хамгийн чухал туршлага болон дэлхийн хөгжлийн учир шалтгааныг нэгтгэн дүгнэсэн юм.
