solongonews
Ши Жиньпин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзав
2015-09-27 18:22
Дундад улсын дарга Ши Жиньпин 26-ны өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзсан байна.

Ши Жиньпин хэлэхдээ: - Энэ бол миний бие анх удаа НҮБ-ын төв байрт айлчилж байна. Олон орны удирдагчид Нью-Йоркт цугларч байгаа нь өргөн олон гишүүн орнууд НҮБ-ын олон улсын үйл хэрэгт нэн их үүрэг гүйцэтгэхийг дэмжиж байгаа хүсэл эрмэлзлийг харуулж байна. Олон улсын хамтын нийгэмлэг НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойгоор аз тохиол болгож, олон талт үзлийн замыг баримталж, НҮБ-ын дүрэм болон зарчмыг хамгаалж, НҮБ-ын эрх хүнд болон үүргийг хамгаалж, дэлхийн энх тайвныг хамгаалахад хамтаар хүчин зүтгэж, хамтын хөгжлийг ахиулах ёстой гэжээ.

Ши Жиньпин Дундад улсын дараг болсны хаа дараа анх удаа НҮБ-д айлчилж байгаад Бан Ги Мун баяр хүргээд, Дундад улс бол олон улсын хамтын нийгэмлэгийн маш чухал гишүүн, НҮБ-ын хөтөлбөрийн дутагдаж болшгүй түнш болох юм. Дундад улс урт удаан хугацаанд дэлхийн энх тайван болон хөгжлийн ажил үйлсэд, олон улс болон бүс нутгийн асуудлыг зүй зохистой зохицуулах тал дээр идэвхтэй үүрэг гүйцэтгэж, чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ.

Ян Жечи уулзалтын үеэр хамт байлцлаа.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл