Хятадын IX “Ургацын баяр”-ыг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны нэрийн өмнөөс бүх Хятадын өргөн олон тариачид болон “хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачид”-ын салбарт ажиллаж буй хүмүүст баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Ши Жиньпин хэлэхдээ, энэ онд Хятадын зуны үр тарианы ургац дахин шинэ дээд түвшинд хүрч, эрт ургацын будааны үйлдвэрлэл тогтвортой байж, намрын үр тариа арвин ургац авах төлөвтэй байна гэв.
Ши Жиньпин онцлохдоо, бүх шатны намын хороо, захиргаад ХКН-ын Төв хорооны шийдвэр, бодлогыг тууштай хэрэгжүүлж, хөдөө тосгоны бүх талын сэргээн хөгжүүлэлтийг бодитой ахиулах хэрэгтэй. Мөн хөдөө аж ахуйг бэхжүүлэх, тариачдад үр өгөөж хүртээх, орлогыг нь нэмэгдүүлэх бодлогын үр нөлөөг дээшлүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогц чадавх, чанар, үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч, тариачид орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн орон нутгийн онцлогт тохируулан оршин суух, хөдөлмөрлөхөд таатай, үзэсгэлэнт хөдөө тосгоныг бүтээн байгуулж, өргөн олон тариачдыг улам аз жаргалтай, сайн сайхан амьдруулахын төлөө хичээн ажиллах хэрэгтэй гэжээ.
