Ши Жиньпин дарга 02-р сарын 14-нд Анголын ерөнхийлөгч, Африкийн холбооны ээлжит дарга Жоа Лоуренцо, Африкийн холбооны комиссын дарга Йодсеф Юсеф нарт баярын цахилгаан илгээжээ.
Дарга Ши Жиньпин: Өдгөө дэлхий ертөнц асар их өөрчлөлтийг туулж байна. Энэ нь зуунд байгаагүй үзэгдэл бөгөөд дэлхийн өмнөд бүс гайхалтай хүчирхэгжиж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Африкийн холбоо Африкийн орнуудыг нэгтгэж, удирдан чиглүүлж, интеграцийн үйл явцыг идэвхтэй дэмжин, Африкийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалж, олон улсын статус, нөлөөлөл нэмэгдсээр байна гэж онцлон тэмдэглэлээ.
Ши Жиньпин дарга:
- 70 жилийн өмнө Хятад, Африкийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр тал хамтдаа байж, мөр зэрэгцэн урагшилсаар ирсэн. Хятад улс Африкийн улс орнуудтай хүчин зүтгэж, түүхэн найрамдлаа урагшлуулан, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан ойлголцол, найрсаг харилцаагаа нэмэгдүүлэн, Хятад, Африкийн хувь заяаны хамт цогцын шинэ хуудсыг хамтдаа бүтээхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
