solongonews
Ши Жиньпин Вашингтонд хүрэлцэн очлоо
2026-09-24 09:00
Ши Жиньпин Вашингтонд хүрэлцэн очлоо.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 09-р сарын 23-ны үдээс хойш тусгай нисэх онгоцоор Вашингтонд хүрэлцэн очиж, АНУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүлэв. Ши Жиньпин дарга гэргий Пэн Лиюаний хамт Эндрюс нисэх хүчний баазад хүрэлцэн ирэхэд Дональд Трамп гэргий Мелания Трампын хамт угтан авав. Нисэх онгоцны буудалд угтах ёслол болж, цэргийн үлээвэр найрал хөгжим Хятад, Америкийн төрийн дууллыг эгшиглүүлэн, 21 удаа ёслолын буудлага хийжээ.

Ши Жиньпин бичгээр тараасан үгэндээ, Хятадын ард түмний нэрийн өмнөөс Америкийн ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлэв. Тэрээр Хятад, Америк бол олон улсад чухал нөлөө бүхий хоёр том гүрэн бөгөөд хоёр орны ард түмэн урт хугацааны найрсаг харилцаатай, хоёр талын ашиг сонирхол гүнзгий уялдсан учраас хоёр улс өрсөлдөгч бус, харин түнш байх ёстой гэж онцлов. Энэ оны 5-р сард ерөнхийлөгч Дональд Трамп Хятадад айлчлах үеэр хоёр тал Хятад, Америкийн бүтээлч стратегийн тогтвортой харилцааг цогцлоохоор тохиролцсон нь хоёр орны харилцааны цаашдын хөгжилд стратегийн чиглэл тогтоосон гэжээ.

Ши Жиньпин, ерөнхийлөгч Дональд Трамптай Хятад, Америкийн харилцаа болон дэлхийн нөхцөл байдлын томоохон асуудлаар гүнзгий санал солилцож, Хятад, Америкийн бүтээлч стратегийн тогтвортой харилцааны агуулгыг улам баяжуулан, хоёр орны олон салбарын харилцаа, хамтын ажиллагааны орон зайг өргөжүүлж, хоёр орны ард түмний найрсаг харилцааг бахжүүлэн, дэлхийн энх тайван, хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.



Редактор : Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл