solongonews
Пэн Лиюань болон Меланиа Трамп нар Азийн урлагийн үндэсний музейд зочиллоо
2026-09-25 09:37

Орон нутгийн цагаар есдүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Ли-юань АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэргий Меланиа Трампын хамт Вашингтон дахь Азийн урлагийн үндэсний музейд зочилсон байна.


Хоёр орны төрийн тэргүүний гэргий нар Тогосны танхим зэрэг үзэсгэлэнгийн танхимуудтай танилцлаа. Сүүлийн жилүүдэд АНУ нь БНХАУ-ын түүхэн дурсгалт зүйлсийг олон удаа буцааж өгсөнд Пэн Ли-юань талархал илэрхийлж, БНХАУ, АНУ соёлын солилцоо болон соёлын өвийг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, хоёр орны ард түмний найрамдлыг улам гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байна гэжээ.


Үзэсгэлэнтэй танилцсаны дараа Пэн Ли-юань, Меланиа Трамп нар АНУ-ын өсвөр насныхан болон залуусын хамтлагийн дуулсан Хятад дууны тоглолтыг үзэж сонирхон, тэдэнтэй халуун дотно яриа өрнүүлэв. Пэн Ли-юань хүүхэд залуучуудыг Хятад хэл, соёлыг үргэлжлүүлэн сурч судалж, БНХАУ, АНУ-ын хоорондох найрамдлын элч болохыг уриалав.

Азийн урлагийн үндэсний музей нь Азийн урлагийн бүтээлийг цуглуулах, судлах, олон нийтэд дэлгэн үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын нэр хүндтэй байгууллага юм.


Редактор : Б.ХУРЦ
Зохиогч: Фэн Шиньрань
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл