

БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэргий Мелания Трамп нар орон нутгийн цагаар 09-р сарын 25-ны үдээс өмнө Цагаан ордонд чөлөөтэй найрсаг уур амьсгалд яриа өрнүүлэв. Хятад, Америкийн харилцааны агуулгыг уламд баяжуулж, "Харилцан хүндэтгэх, шударга ёс, тэгш байдалд суурилсан бүтээлч стратегийн, тогтвортой харилцаа"-г хамтдаа бүтээн байгуулахаар хоёр орны тэргүүн тохиролцосон байна.
Дарга Ши Жиньпин:
--Энэ удаагын айлчлал нь өөрийн хувьд 11 жилийн дараа дахинт Вашингтонд ирж, АНУ-д хийж бий төрийн айлчлал болох юм. Энэхүү айлчлалаар Хятад, Америкийн харилцааны байршлын утга агуулгыг улам баяжуулсан бөгөөд "Харилцан хүндэтгэх, шударга ёс, тэгш байдалд суурилсан бүтээлч стратегийн, тогтвортой харилцаа"-г хамтаар байгуулахаар тохиролцсон төдийгүй эдийн засаг худалдааны салбарт харилцан ашигтай үр дүнд хүрч, хоёр орны ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг хүртэх болно гэж хэлэв.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад, Америкийн харилцаа нь гэгээн саруул ирээдүйтэй, энэ нь түүхийн ерөнхий чиг хандлага мөн. Үүний зэрэгцээ гэрэл гэгээтэй ирээдүйд хүрэх замд маш олон саад бэрхшээл буюу сорилт өрсөлдөөн тулгарах бөгөөд энэ нь хэрэг бодисны хөгжлийн жам хуультай нийцэж байгаа юм. Би Ерөнхийлөгч Дональд Трамптай хамтран ажиллаж, түүхийн өмнө үүрэг хүлээх зориг, хариуцлагатайгаар Хятад, Америкийн харилцааны хөгжлийн түүхэнд чухал хуудсыг хамтдаа бичихэд бэлэн байна гэв.
Дональд Трамп илэрхийлэхдээ: дарга Ши Жиньпиний АНУ-д хийсэн төрийн айлчлал нь бүтээлч, маш амжилттай айлчлал болсон байна. Хоёр талаараа АНУ, БНХАУ-ын харилцаа болон олон улс, бүс нутгийн томоохон асуудлаар гүнзгий санал солилцож, олон эерэг үр дүнд хүрсэн нь хоёр талдаа ашигтай юм. АНУ, БНХАУ-ын харилцааны хөгжлийг хамтдаа чиглүүлэхийн тулд Дарга Ши Жиньпинтэй нягт харилцаа холбоо байхыг хүсэж байна гэжээ.

Цайны уулзалтын дараа дарга Ши Жиньпин, Пэн Лиюань нар Дональд Трамп, Мелания Трамп нарын хамт АНУ-ын Үндэсний архивт зочилов. Хоёр орны төрийн тэргүүн болон тэдний гэргий нар архивын төв танхимд хамтдаа орж, архив, томоохон үзмэрүүдтэй танилцсан байна.
Дарга Ши Жиньпин :
--Архив нь өвөг дээдсийн оюун ухаан, ирээдүйн гэгээн саруу утга агуулыг агуулдаг. 250 жилийн турш Америкийн ард түмэн Америкийн мөрөөдлийг биелүүлж, Хойд Америк тивд цэцэглэн хөгжсөн улс орон, үзэсгэлэнт гэр орноо байгуулсан байна. Хятадын ард түмэн Хятадын үндэстний 5000 жилийн түүхтэй соёл уламжлалыг өвлөн залгамжилж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын Хятадын мөрөөдлийг биелүүлэх шинэ аянд тасралтгүй шинэ амжилтуудыг гаргаж байна. БНХАУ, АНУ нь өвөрмөц онцлогтой хоёр улс юм. Түүх соёл, нийгмийн тогтолцоо, хөгжлийн зам мөр нь ялгаатай хэдий ч хоёр орны ард түмний илүү сайн сайхан амьдралын төлөөх хүсэл эрмэлзэл нь нийтлэг байдаг. Бие биенийхээ ялгаа зөрөөг хүлээн зөвшөөрч, харилцан хүндэтгэн, бие биенээ ойлгож, харилцан туршлага сурч, нийтлэг ойлголтод хүрч, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн, санал зөрөлдөөнийг зөв зохицуулан хоёр талын харилцааг тогтвортой, урт хугацаанд хөгжүүлэх боломжтой юм гэж хэлэв.
