solongonews
Дарга Ши Жиньпин Дэлхийн хөгжлийн санаачилгын 5 жилийн ойд баярын захидал илгээлээ
2026-09-26 10:28
Дарга Ши Жиньпин Дэлхийн хөгжлийн санаачилгын 5 жилийн ойн дээд хэмжээний яриа хэлэлцүүлэгд баярын захидал илгээлээ

Эх сурвалжийн мэдээлснээр, 09-р сарын 25-ны өдөр, Дэлхийн хөгжлийн санаачилгыг дурдасан 5 жилийн ойн дээд хэмжээний яриа хэлэлцүүлэг Нью-йоркийн НҮБ-гын төв ордонд зохион байгуулагдаж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин яриа хэлэлцүүүлгийн хуралд зориулан баярын захидал илгээв.

Дарга Ши Жиньпин хэлэхдээ, хөгжил бол хүн төрөлхтний нийгмийн мөнхийн сэдэв бөгөөд ард түмний аз жаргалт амьдралыг цогцоолон байгуулах зангилаа юм. 5 жилийн өмнө,  НҮБ-гын их хурлаар Дэлхийн хөгжлийн  санаачлыгыг дурдасан нь олон улсн хамтын ажиллагааг урагшлуулж, дэлхийн хөгжлийг ахиулахын улмаар НҮБ-гын 2030 он тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг хурдасган дэмжих зорилт тавьсан байна гэжээ.

Тэрээр цаашдаа хэлэхдээ 5 жилийн турш, талуудын хамтын хүчин чармайлтаар, Дэлхийн хөгжлийн санаачлагыг өргөнөөр хэрэгжүүлж, хамтын ажиллагааны төслийг 120 гаруй улс оронд хэрэгжүүлэн, цэцэглэн хөгжүүлсэн үр дүнд хүрч, хамтаар хөгжлийг ахиулан, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ хуудасыг бичиглэсэн байна гэж онцоллоо.

   Мөн тэрээр, өдгөө дэлхий дахин зуун жилийн өөрчлөлт хувьралт түргэссэн цаг үед тулгарч, улс орнуудын ард түмний хөгжилтийг биелүүлэх хүсэл эрмэлзэл улам чангарч байна. Хамгийн том хөгжиж байгаа орон болон дэлхийн өмнөд бүс нутгийн нэг гишүүний болсны хувьд, Хятад улс бүх талуудтай хүч хамтран, ард түмнээр гол болгосон хөгжлийн үзэл баримтлалыг эрхэмлэж, гар гараасаа хөтлөлцөн Дэлхийн хөгжлийн санаачлагыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийн зорилтыг сайн сайхан алсын хараатай, хүрч болохуйц бодит дүр зураг болгон хувиргаж, хүн төрлэхтэний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад томоохон хувь нэмэр оруулах болно гэжээ.


Редактор : Хань Хуншя
Эх сурвалж : https://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл