solongonews
Ши Жиньпин илүү өндөр түвшний Аюулгүй Хятад улсыг байгуулах тухай чухал заавар өгөв
2026-09-29 16:59
Ши Жиньпин илүү өндөр түвшний Аюулгүй Хятад улсыг байгуулах тухай чухал заавар өгөв.

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан илүү өндөр түвшний Аюулгүй Хятад улсыг байгуулах талаар чухал заавар өгөв.

Ши Жиньпин: ХКН-ын XVIII их хурлаас хойш Аюулгүй Хятад улсын бүтээн байгуулалт мэдэгдэхүйц үр дүнд хүрч, ард иргэд амар тайван ажиллаж амьдрах, нийгэм тогтвортой, эмх цэгцтэй байх таатай       нөхцөл улам бэхжин, Хятад улс дэлхийн хамгийн аюулгүй орнуудын нэг болсон гэж тэмдэглэв.

Ши Жиньпин онцлохдоо: Шинэ аян замд үндэсний аюулгүй байдлын ерөнхий үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, намын бүх талын удирдлагыг баримтлан бэхжүүлж, хөгжил болон аюулгүй байдлыг уялдуулан, үндэсний аюулгүй байдлын тогтолцоо, чадавхын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй. Мөн олон нийтийн аюулгүй байдлын засаглалын түвшнийг дээшлүүлж, нийгмийн засаглалын тогтолцоог боловсронгуй болгон, төрөл бүрийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, зохистой шийдвэрлэх замаар илүү өндөр түвшний Аюулгүй Хятад улсын бүтээн байгуулалтаар Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг тогтвортой, алсын замд урагшлуулах хэрэгтэй гэсэн байна.

Аюулгүй Хятад улсын бүтээн байгуулалтын ажлын хурал 28-нд Бээжин хотноо боллоо. Хурлаар Ши Жиньпиний чухал зааврыг уламжилж, дараагийн шатны ажлыг төлөвлөн зохион байгуулав.


Редактор : Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл