solongonews
БНХАУ байгуулагдсаны 77 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалт Бээжин хотноо болов
2026-10-01 09:10
БНХАУ байгуулагдсаны 77 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалт Бээжин хотноо боллоо.

БНХАУ байгуулагдсаны 77 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалт 9-р сарын 30-ны орой Бээжин хотын Ардын их хурлын танхимд боллоо. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хүлээн авалтад оролцож, чухал үг хэлэв. Гадаад, дотоодын 800 гаруй зочид хүлээн авалтад оролцлоо.

Ши Жиньпин: Өнгөрсөн 77 жилийн хугацаанд Хятадын Коммунист Нам ард түмэнтэйгээ эв санаагаа нэгтгэж, цуцалтгүй тэмцэж, эдийн засгийн хурдтай хөгжил болон нийгмийн урт хугацааны тогтвортой байдал гэсэн хоёр гайхамшгийг бүтээж, чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоон байгуулах эхний зуун жилийн тэмцлийн зорилтыг биелүүллээ. Одоо социалист орчин үеийн хүчирхэг улсыг бүх талаар цогцлоон байгуулах хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилтын төлөө эрч хүчтэй урагшилж байна гэж хэлэв.
 
Ши Жиньпин
: Энэ он гарснаас хойш Хятад улс “15-р таван жил"-ийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, бүх салбарын ажлыг бодитой дэмжин, төрөл бүрийн эрсдэл, сорилтыг үр дүнтэй даван тууллаа. Эдийн засаг дарамтыг сөрөн урагшилж, шинэчлэл, чанарын өсөлтөд чиглэн хөгжиж, хүчирхэг уян хатан чанар, эрч хүчээ харууллаа. Хятад улс тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ ахиц дэвшилд хүрэх зарчмыг баримталж, өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдлыг улам гүнзгийрүүлэн, хөгжил болон аюулгүй байдлыг илүү сайн уялдуулж, эдийн засгийг шинэчлэл, чанар, эерэг чиглэлд тасралтгүй хөгжүүлж, иргэдийн амьжиргааг баталгаажууж, “15-р таван жил"-ийн төлөвлөгөөний гарааг амжилттай эхлүүлнэ гэж хэлэв.

Ши Жиньпин: “Нэг улс, хоёр систем” бодлогыг тууштай хэрэгжүүлж, Хонконг, Макаог улс орны хөгжлийн ерөнхий үйл хэрэгт улам сайн уялдан оролцож, хувь нэмрээ оруулахыг дэмжинэ. Тайваний хоолойн хоёр эргийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийг ахиулан, эх орноо нэгтгэх их үйлсийг урагшлуулах хэрэгтэй гэж хэлэв.
 
Ши Жиньпин
: Хятад улс бие даасан, энх тайванч гадаад бодлогыг тууштай баримталж, дэлхийн дөрвөн санаачилгын хэрэгжилтийг дэмжин, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахыг урагшлуулж, өөрчлөлт, эмх замбараагүй байдал сүлэлдсэн дэлхий ертөнцөд илүү их тодорхой байдал, эерэг эрч хүч нэмэрлэнэ гэж хэллээ.

Редактор : Д.МӨЧИР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл