solongonews
Хөгжил дэвшлийг далласан өөрчлөлтийн хүчирхэг алхаа
2016-01-22 23:27
Хөгжил дэвшлийг далласан өөрчлөлтийн хүчирхэг алхаа

Өнгөрсөн хоёр жилд ӨМӨЗО нь өөрчлөлт шинэчлэл, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, байгаль орчин зэрэг олон талд амжилт төгөлдөр байсан. Засаг захиргааны хянан зөвшөөрөл, санхүү, хөрөнгө оруулалт, төрийн өмчийн аж ахуйн нэгж, мал аж ахуй тариалангийн орон, байгаль орчны хамгаалалт зэрэг чухал цар хүрээнд асар их амжилтыг гаргаж, өөрчлөлт хөгжлийн цоо шинэ төрхийг бүтээсэн байна.

Нэг. Хөгжлийн арга замаа хувиргахыг өөрчлөлт шинэчлэлтэд уусгажээ

Ши Жиньпин дарга Өвөр Монголд айлчлахдаа: - Шинэ арга замын эрэлхийллийг өөрчлөлт шинэчлэлтийг тал бүрээр ахиулахтай уялдуулж, арга замаа хувиргахыг өөрчлөлт шинэчлэлтийн дунд бүтээлчээр уусгах хэрэгтэй гэжээ.ӨМӨЗО-ны намын хороо, засгийн газар нь өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлэх арга замын өөрчлөлт, аж үйлдвэрийн бүтэц болон хөрөнгө оруулалтын бүтцийн төлөвлөлттэй бүтээлчээр уялдуулсан байна.

“Өвөр Монгол нь Орос, Монгол улстай хиллэдэг байршлын давуу талаа ашиглах хэрэгтэй” гэж Ши Жиньпин дарга хэлэв. ӨМӨЗО нь төрийн “Нэг бүс нэг зам” арга хэмжээнд идэвхтэй оролцож, умардад нээлттэй байх эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалт, гадаад нээлт болон дэд бүтцийн бүтээн байгуулалтаа эрчимжүүллээ. 2015 оны Хятад, Монголын Экспо нь эдгээр амжилтыг нэгэн хэмжээнд нотолж байна. Өөрчлөлт бол хөгжлийн эрч хүч, хөгжил бол өөрчлөлтийн зорилго билээ.

Хоёр. Байгаль орчны хамгаалалтын журмыг туршин хэрэгжүүлэв

Өвөр Монголын экологи ямар байхаас Өвөр Монголын олон үндэстний ард түмний оршин тогтнол болон хөгжилд нөлөөлөхөөр барахгүй умард орон, зүүн хойд орон, баруун хойд орон, тэрчлэн Хятадын хэмжээний экологид нөлөөлөх болно. Ийнхүү Өвөр Монгол нь байгаль орчны хөрөнгийн тухай “Гурван дүрэм”-ээр гол болгосон экологийн журмын тогтоолыг урьдчилан туршин хэрэгжүүлэв.

Гурав. Ард иргэдэд өөрчлөлт нээлтийн үр ашгийг хүртээв

Өөрчлөлт нээлтийн эцсийн зорилго бол ард иргэдийг аз жаргалтай амьдруулах явдал болох юм. ӨМӨЗО нэг талаар өөрчлөлтийн төслийг хэрэгжүүлж, нөгөө талаар өөрчлөлтийн арга хэмжээг бодитоор хэрэгжүүлэхийг чангатгаснаас ард иргэд өөрчлөлтийн үр ашгийг эдэлж эхэлжээ. Жишээ нь, өнөөдөр болоход Өвөр Монголын хэмжээнд 1158 жишээч аж ахуйн нэгж 2 сая гаруй малчид тариачдыг уриалан бизнес эрхлэх замаар замнаж байна.

Өөрчлөлт тал бүрээр гүнзгийрэхийн хэрээр ард иргэд нүдэнд үзэгдэж, гарт баригдам үр ашгийг хүртэж, амьдрал үйлдвэрлэлээ өөд нь татах эрч хүчээ хөвчилж байна.

Зохиогч: Хишигбаяр
Найруулагч: Урьхан
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл