solongonews
Ши Жиньпин болон Боб Дадае нар харилцан баярын мэндчилгээ дэвшүүллээ
2026-10-13 08:31
Ши Жиньпин болон Папуа Шинэ Гвинейн Амбан захирагч Боб Дадае нар харилцан баярын мэндчилгээ дэвшүүллээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-р сарын 12-ны өдөр Папуа Шинэ Гвинейн Тусгаар Улсын Амбан захирагч Боб Дадаетай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан харилцан баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Ши Жиньпин Папуа Шинэ Гвиней бол Номхон далайн арлын бүс нутаг дахь Хятад улсын сайн найз, сайн түнш, сайн ах дүү орон юм гэдгийг онцлон тэмдэглэлэлээ. Дипломат харилцаа тогтоосноос хойших хагас зууны хугацаанд улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, харилцан ашигтай хамтын ажиллагаа үр дүнтэй байж, ард иргэдийн солилцоо тогтвортой өргөжин, хоёр талын харилцаа томоохон ахиц дэвшил гаргасан гэсэн байна. 


Ши Жиньпин Хятад, Папуа Шинэ Гвинейн харилцааны хөгжлийг өндөр ач холбогдолтой гэж үздэгээ илэрхийлж, 50 жилийн ойг тохиолдуулан Амбан захирагч Боб Дадаетай хамтран уламжлалт найрамдлаа үргэлжлүүлэн хөгжүүлж, олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэн, Хятад-Папуа Шинэ Гвинейн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр улсын ард түмэнд илүү их ашиг тус хүргэхэд бэлэн байгаагаа онцоллоо.


Боб Дадае:

- Папуа Шинэ Гвиней болон Хятад улсын харилцаа сүүлийн 50 жилийн хугацаанд ихээхэн хөгжилд хүрчээ. Папуа Шинэ Гвиней нь Хятад улстай тогтоосон урт хугацааны найрамдалт харилцаагаа эрхэмлэн дээдэлж, "Нэг Хятад"-ын зарчмыг тууштай баримталдаг бөгөөд 50 жилийн ойг ашиглан хоёр талын харилцааг цаашид гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэдгээ илэрхийлэв.


Мөн өдөр Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян мөн Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд Жеймс Марапетай баярын мэндчилгээ солилцлоо.


Редактор : Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл