Хятад улсын дарга Ши Жиньпин 10-р сарын 12-нд Жулес Мадиссед Эстонийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэсэн захидал илгээв.
Ши Жиньпин Хятад, Эстони улс уламжлалт найрамдалтай байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд хоёр талын харилцаа тогтвортой хөгжлийн эрч хүчээ хадгалж, янз бүрийн салбарын солилцоо, хамтын ажиллагаа тасралтгүй шинэ ахиц дэвшил гаргаж, хоёр орны ард түмэнд ашиг тусаа өгч байна. Би Хятад, Эстонийн харилцааны хөгжилд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд энэ жил тохиож буй дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэх, хоёр талын харилцааны орчин үеийн ач холбогдлыг тасралтгүй баяжуулах боломж болгон ашиглахад Ерөнхийлөгч Мадиссетэй хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
