solongonews
Ши Жиньпин Бүх Хятадын эрүүл мэндийн асуудлаарх хуралд оролцож, чухал үг хэлэв
2026-10-13 17:19

   

Бүх Хятадын эрүүл мэндийн асуудлаарх хурал 10-р сарын 12,13-нд Бээжин хотод боллоо. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин тус хуралд оролцож, чухал үг хэлэв. Тэрбээр “15-р таван жил”ийн төлөвлөгөөний үе шат бол 2035 он гэхэд Эрүүл Хятад улсыг байгуулах зорилтыг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой үе шат юм. Хятадын онцлогтой эрүүл мэндийн салбарын хөгжлийн замаар тууштай замнаж, шинэ эриний эрүүл мэндийн ажлын бодлогыг хэрэгжүүлэн, давуу талаа бэхжүүлж, сууриа бататган, дутагдлаа нөхөж, сул талуудаа сайжруулах замаар эрүүл мэндийн салбарын чансаатай хөгжлийг дэмжих шаардлагатай. Ард иргэдийн эрүүл мэндийн түвшнийг тасралтгүй дээшлүүлж, “Эрүүл Хятад улс” байгуулах үйлсэд шийдвэрлэх ахиц дэвшил гаргах ёстой гэж онцлон тэмдэглэсэн байна.  


  

Ши Жиньпин:

  - Ард түмний эрүүл мэнд бол үндэстний хөгжил цэцэглэлт, улс орны хүчирхэг байдлын чухал илэрхийлэл юм. ХКН-ын XVIII их хурлаас хойш намын Төв хороо ард иргэдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд хөгжүүлэх стратегийн байр сууринд тавьж, шинэ эриний эрүүл мэндийн ажлын бодлогыг тодорхойлон, Эрүүл Хятад улс байгуулах томоохон шийдвэр, төлөвлөлтийг гаргаж ирсэн юм. Үүний үр дүнд дэлхийн хамгийн том цар хүрээтэй эмнэлгийн үйлчилгээний тогтолцоо, уламжлалт анагаах ухааны тогтолцоо, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах тогтолцоо болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүрдүүлж, эрүүл мэндийн салбарт түүхэн амжилт гарган, бүх талын ахиц дэвшилд хүрсэн гэж хэлэв.  

  

Ши Жиньпин:

  - Бидний байгуулах “Эрүүл Хятад улс” гэдэг нь эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг тэгш хангаж, хүн болгонд үр өгөөжөө хүртээдэг, чанартай бөгөөд үр ашигтай тогтолцоо байх ёстой. Хятад улс эрүүл мэндийн менежмент, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн даатгалын дэмжлэг үзүүлэх, эм эмнэлгийн бүтээгдэхүүний инновацыг хөгжүүлэх, мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэх хүчирхэг чадавхтай байх шаардлагатай. Ингэснээр ард иргэдийн эрүүл мэндийн талаарх өсөн нэмэгдэж буй хэрэгцээг үр дүнтэй хангаж, эрүүл мэндийн гол үзүүлэлтүүдийг тогтвортой, тасралтгүй дээшлүүлэх ёстой гэж онцоллоо.

Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл