БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-р сарын 14-нд 140 дэх удаагийн Хятадын импорт, экспортын яармагт баярын захидал илгээсэн байна.
Ши Жиньпин:
- Сүүлийн 70 жилийн хугацаанд Хятадын импорт, экспортын яармаг нь Хятад болон бусад орнуудын хоорондох худалдааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж, Хятадын өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх, нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулахад үр дүнтэй тавцан болсон. Шинэ нөхцөл байдалд Хятад улс бүх улс оронтой хамтран олон талт худалдааны системийг хамгаалах, дэлхийн аж үйлдвэр, хангамжийн сүлжээний тогтвортой байдал, жигд ажиллагааг хангах, олон улсын эдийн засаг, худалдааны харилцан ашигтай хамтын ажиллагааны орон зайг өргөжүүлэх, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг дэмжих, дэлхийн хөгжил, хөгжил цэцэглэлтэд тасралтгүй шинэ түлхэц өгөхөд бэлэн байна гэж хэллээ.
