ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 10-р сарын 16-нд Ху-нань их сургууль байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан баярын захидал илгээж, тус сургуулийн багш, оюутан, ажилтан, төгсөгчдөд баяр хүргэлээ.
Ши Жиньпин захидалдаа, Ху-нань их сургууль хөгжлийн шинэ гараанаас Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг удирдлага болгон, хувьсгалт уламжлалаа өвлөн уламжилж, мянган жилийн түүхтэй Юэлу академийн эрдмийн уламжлалыг үргэлжлүүлэхийг хүсжээ. Мөн “Үнэнийг бодит байдлаас эрэлхийлж, бусдаас түрүүлэн зоригтой алхах” үзэл санааг эрхэмлэн, сургалтын чанар ба түвшнээ тасралтгүй дээшлүүлж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах чадварлаг боловсон хүчин бэлтгэхийг онцолсон байна.
Ху-нань их сургууль 1926 онд байгуулагдсан бөгөөд мянга гаруй жилийн түүхтэй Юэлу академи тус сургуулийн хүрээнд байрладаг. 100 жилийн турш тус сургууль уламжлалаа хадгалж, шинэчлэлийг тууштай хэрэгжүүлэн, улс орондоо олон шилдэг боловсон хүчин бэлтгэн гаргажээ.
