solongonews
Хятадын Үндэсний спортын XV наадмын нээлт боллоо
2025-11-10 14:49
Хятадын Үндэсний спортын XV наадмын нээлт боллоо

Хятадын Үндэсний спортын XV наадмын нээлтийн ёслол 11-р сарын 09-ний орой Хятадын Гуандүн мужийн Олимпийн спортын төвд боллоо.

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож, наадам эхэлснийг зарлалаа.

Тус наадам 11-р сарын 09-нөөс 21-ний өдөр хүртэл Гуандүн, Хонконг, Макаод явагдана. Үндэсний спортын наадмыг Гуандүн, Хонконг, Макао гурван газраас анх удаа хамтран зохион байгуулж буй юм. Энэ нь “Нэг улс хоёр систем”-ийн бодлогын спортын салбар дахь тод жишээ болж байна. Наадмын хугацаанд 14 мянга гаруй тамирчин тэмцээн уралдаанд оролцож, 11 мянга орчим сонирхогч тамирчин олон нийтийн спортын арга хэмжээнд оролцоно.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл