solongonews
Ши Жиньпин Ирландын Ерөнхийлөгч М. Хиггинстэй хэлэлцээ хийв
2014-12-10 14:05
12-р сарын 9-нд Дундад улсын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Ирландын Ерөнхийлөгч М. Хиггинстэй хэлэлцээ хийв.

        Ши Жиньпин: -Дундад, Ирланд урт удаан хугацааны турш харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцаж, харилцан бие биенийхээ хөгжлийн замыг ойлгож, том чухал асуудлаар харилцан дэмжиж, найрсаг хамтын ажиллагааны харилцаа шинэ шатанд ахисаар ирсэн юм. Дундад, Ирландын харилцаа бол өөр өөр нөхцөл байдалтай, өөр ондоо соёл иргэншилтэй, адил бус нийгмийн тогтолцоотой улс хоорондын найрсаг харилцааны үлгэр жишээ юм. Ирландын талтай цаашид ч харилцан хүндэтгэж, харилцан итгэлцэж, харилцан ашиг тус хүртээж, харилцан суралцаж, харилцан дэмжиж, Дундад, Ирландын харилцан ашигтай стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхэд бид бэлэн байна гэв.

Mөн Ирланд улс мэдээллийн технологи, эм бэлдмэл, биологийн шинжлэх ухаан зэрэг салбарт өвөрмөц давуу талтай бөгөөд хөдөө, мал аж ахуйн суурь нөхцөл сайтай юм. Дундад улс өдгөө хөгжлийн хөдөлгүүр хүчийг шинэчлэх стратегийг урагштай хэрэгжүүлж, хотжилт, хөдөө аж ахуйг орчин үеийн болгох бүтээн байгуулалтыг түргэтгэж байгаа тул хоёр тал хамтын ажиллагаагаа эрчимжүүлж болох юм. Дундадын аж ахуйн нэгжүүд Ирландад хөрөнгө оруулахыг Дундадын тал дэмжинэ. Хоёр тал хүмүүнлэгийн харилцаа солилцоогоо нэмэгдүүлж, хүмүүс ирж очиход дөхөм нөхцөлөөр хангаж, харилцан суралцуулах оюутны тоог нэмэгдүүлэх ёстой. Ирландын Европын холбоонд дахь онцгой нөлөөлөх хүчин чадварыг Дундадын тал чухалчилж байгаа бөгөөд Ирландын талтай хамтаар хүчин чармайлт гаргаж, Дундад, Европын энх тайван, өсөлт хөгжил, өөрчлөлт шинэчлэл, соёл иргэншлийн дөрвөн том түншлэлийн харилцааны бүтээн байгуулалтыг урагшлуулахад бэлэн байна гэв.

        М. Хиггинс хэлэхдээ: -Ши Жиньпин даргын дурдсан Дундадын мөрөөдөл бол дэлхийн улс орнуудын харилцан итгэлцэл болон хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, түүнчлэн дэлхийн энх тайван хөгжлийг ахиулахад чухал ач холбогдолтой юм. Дэлхий нийтийн чанартай өрсөлдөөний эсрэг Ирландын тал Дундадын талтай хүч нэгдэн, НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхийг хамтаар урагшлуулахад бэлэн байна. Хоёр орны эдийн засаг, шинжлэх ухаан техник, боловсрол, соёл зэрэг олон салбарын харилцаа хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь тус удаагийн айлчлалын маань зорилт юм. Дундадын талтай хүмүүнлэгийн харилцаагаа эрчимжүүлж, түүнчлэн Европ, Дундадын харилцаанд гүүр нь болоход Ирландын тал бэлэн байна гэв.

 

Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл