Зургаадугаар сарын 16-нд хэвлэгдэх "Чюши" сэтгүүлийн 12 дахь дугаарт Ши Жиньпин даргын “Боловсрол, шинжлэх ухаан, технологи, боловсон хүчний хөгжлийг уялдаа холбоотойгоор ахиулах нь” хэмээх чухал өгүүлэл нийтлэгдэх юм.
Өгүүлэлд боловсрол, шинжлэх ухаан, технологи болон боловсон хүчин нь социалист орчин үеийн хүчирхэг улсыг бүх талаар байгуулах үндсэн бөгөөд стратегийн тулгуур хүчин мөн гэж онцолжээ. Боловсролыг нэн тэргүүнд хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн бие даасан хөгжил, өөрийн хүчээр инновац бүтээх чадавхыг нэмэгдүүлэх, боловсон хүчний манлайлах үүргийг бүрэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ боловсрол, шинжлэх ухаан, технологи, боловсон хүчний тогтолцооны шинэчлэлийг уялдуулан ахиулж, улс орноо шинжлэх ухаан, боловсролоор хөгжүүлэх, хүний нөөцөөр хүчирхэгжүүлэх болон инновацид тулгуурласан хөгжлийн стратегийг хамтад нь хэрэгжүүлэх шаардлагатай гэж тэмдэглэсэн байна.
Өгүүлэлд боловсролын салбарын шинжлэх ухаан, технологийн инновац болон боловсон хүчин бэлтгэхэд үзүүлэх дэмжих үүргийг бүрэн ашиглах шаардлагатайг онцолжээ. Өндөр түвшний судалгааны их сургуулиудын суурь судалгаа, шинжлэх ухаан, технологийн инновацын чадавхыг бэхжүүлж, дээд боловсролын бүтэц, байршлыг оновчтой болгож, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол болон үргэлжлүүлсэн боловсролын уялдаа холбоотой хөгжлийг ахиулан, өндөр ур чадвартай техник, технологийн мэргэжилтэн болон инновацын боловсон хүчнийг илүү олноор бэлтгэх шаардлагатай гэжээ.
Мөн үндэсний инновацын тогтолцоог боловсронгуй болгож, улсын стратегийн шинжлэх ухаан, технологийн хүчийг бэхжүүлэх, инновацын нөөцийн хуваарилалтыг оновчтой болгох, суурь судалгаа болон гол, цөм технологийн судалгааг эрчимжүүлж, улсын хэмжээнд инновацын чадавх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хэрэгтэй гэж дурдсан байна.
Өгүүлэлд мөн боловсон хүчин бол хамгийн чухал нөөц мөн гэдгийг онцолжээ. Үүний тулд боловсон хүчин бэлтгэх болон үнэлэх тогтолцоог боловсронгуй болгож, улсын стратегийн түвшний боловсон хүчний багийг бэхжүүлэх, суурь судалгаа болон залуу эрдэмтэн, судлаачдыг дэмжих бодлогыг өргөжүүлэх шаардлагатай гэжээ.
Түүнчлэн инновацыг дэмжсэн, алдаа бүтэлгүйтлийг хүлээн зөвшөөрдөг таатай орчныг бүрдүүлж, өргөн цар хүрээтэй, бүтэц зохистой, чансаатай инновацын боловсон хүчний багийг түргэвчилсэн байдлаар бүрдүүлэх шаардлагатай гэж онцолсон байна.
