11-р сарын 2-ны өдөр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Перу улсын Ерөнхийлөгч Кейко Фужимори нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан баярын мэндчилгээ солилцов.
Ши Жиньпин Хятад, Перу хоёр улс бол иж бүрэн стратегийн түншүүд болохыг онцлов. Дипломат харилцаа тогтоосноос хойших 55 жилийн хугацаанд Хятад, Перугийн харилцаа олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтүүдийг даван туулж, хөгжлийн эерэг эрчээ хадгалсаар ирлээ. Хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл улам бүр батжиж, олон салбар дахь бодит хамтын ажиллагаа үр өгөөжтэй үр дүнд хүрч, хоёр орны ард түмний найрамдал гүн бат үндэс сууриа тавьсан байна. Хятад улс Перугийн "Нэг Хятад" зарчмыг удаан хугацааны турш баримталж ирснийг өндрөөр үнэлдэг. Хоёр улсын хоорондох чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэх тухай протокол 11-р сарын 1-ний өдрөөс албан ёсоор хүчин төгөлдөр боллоо. Энэ нь Хятад, Перу хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг чансаатай хөгжүүлж, шинэ шатанд гаргахад үр дүнтэй хувь нэмэр оруулж, хоёр талын харилцааны өсөлтөд шинэ эрч хүч нэмнэ гэж үзэж байна. Би Хятад, Перугийн харилцааны хөгжилд ихээхэн ач холбогдол өгдөг. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ эхлэл болгон ашиглаж, Ерөнхийлөгч Кейко Фужиморитой хамтран ажиллах замаар Хятад, Перугийн харилцааг илүү өндөр түвшинд гаргаж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж авчрахад бэлэн байна гэв.
Кейко Фужимори, Хятад, Перу хоёр улс нөхөрлөл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааны бат бөх холбоог бий болгосон гэж мэдэгдэв. Хоёр талын харилцаа нь хоёр орны ард түмний уламжлалт найрамдлаар тасралтгүй бэхжиж, иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд улам гүнзгийрэн өргөжиж байна. Перу “нэг Хятад” зарчмыг тууштай баримтлахаа дахин нотолж, Хятадын талтай улс төрийн яриа хэлэлцээ болон хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Ши Жиньпин дарга болон Перу улсын Ерөнхийлөгч Кейко Фужимори баярын мэндчилгээ солилцов
2026-11-03 10:40
Ши Жиньпин дарга болон Перу улсын Ерөнхийлөгч Кейко Фужимори нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан баярын мэндчилгээ солилцов
Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
