solongonews
Ши Жиньпин Бээжин хотын дүүргийн Ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох санал хураалтад оролцов
2026-11-07 09:46
10-р сарын 6-нд Бээжин хотын дүүрэг, шянь, суурингийн түвшний Ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох санал хураалт болов. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжин хотын Шичэн дүүргийн Жүннаньхайн тойргийн Хуайрэнь танхим дахь санал хураах байранд очиж, дүүргийн Ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч сонгох санал өглөө.

11-р сарын 6-ны өдөрХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга,  Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Ши Жиньпин Бээжин хотын Шичэн дүүргийн Жүннаньхай тойргийн Хуайрэнь танхим дахь санал хураах байранд очиж, дүүргийн Ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуульд саналаа өглөө


Тэрээр Ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох нь Ардын төлөөлөгчдийн хурлын тогтолцоог тууштай баримтлах, боловсронгуй болгох, зөв хэрэгжүүлэх үндэс бөгөөд улс төрийн амьдралын чухал үйл явдал юм хэмээн онцлов. Бүх үйл явцад ард түмний ардчиллыг хэрэгжүүлж, намын удирдлагыг баримтлахын зэрэгцээ ардчиллыг бүрэн өрнүүлж, хуулийг чанд мөрдөн, сонгуулийн бүх шатанд хяналтыг чангатгаж, сонгууль зөв чиглэлээр, шударга, цэвэр явагдаж, ард түмний сэтгэлд нийцсэн төлөөлөгчийг сонгох ёстой гэжээ.

Тухайн өдрийн үдээс хойш Ли Чян, Жао Лэжи, Ван Хүнин, Цай Чи, Дин Шюешян, Ли Ши нар өөрсдийн сонгуулийн тойрогт саналаа өгчээ.

6-ны өдөр Бээжин хотод нийт 13,054 санал хураах байр ажиллаж, Бээжин хотын дүүргийн Ардын төлөөлөгчдийн хурлын 4,898 шинэ төлөөлөгч, шянь, суурингийн түвшний ардын төлөөлөгчдийн хурлын 11,137 төлөөлөгчийг сонгосон байна.


Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл