solongonews
Хятад улсын дарга Ши Жиньпин гадаад улсуудад суух элчин сайдуудыг томилж чөлөөлөв
2026-11-08 08:10
 Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны тогтоолын дагуу БНХАУ-ын дарга Ши Жиньпин гадаад улсуудад суух дараах элчин сайдуудыг томилж, чөлөөллөө.

        Хөүюег Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Норвегийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалаас чөлөөлөв.

  Жөү Жиншинг БНХАУ-аас Норвегийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилов.

Фэн Бяог Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалаас чөлөөлөв.

Жөү Цяньг БНХАУ-аас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилов.

  Жя Гүйдэг БНХАУ-аас Италийн Бүгд Найрамдах Улс болон Сан-Мариногийн Бүгд Найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалаас нь чөлөөлөв.

  Хөү Юег (эмэгтэй) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон бөгөөд нэгэн зэрэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Сан-Марино Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэнэ.

 Жөү Лиминийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Кирибати Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалаас чөлөөлөв.

  Яо Фэйг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Кирибати Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилов.

  Жөү Жяньг БНХАУ-аас Бүгд Найрамдах Фижи Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалаас чөлөөлөв.

  Чэнь Хайпинг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Фижи Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилов.

 Ван Шяолүн БНХАУ-аас Шинэ Зеланд, Күүкийн арлууд болон Ниуэ улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалаас чөлөөлөв.

Жао Шинг БНХАУ-аас Шинэ Зеланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон бөгөөд нэгэн зэрэг Күүкийн арлууд болон Ниуэ улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэнэ.

 


Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл