solongonews
Ши Жиньпин Болгарын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Илиана Йотовад баяр хүргэв
2026-11-10 15:39

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 6-нд Илиана Йотовад цахилгаан утас илгээж, түүнийг Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэлээ.

 
Ши Жиньпин: Болгар улс бол Хятад улстай дипломат харилцаа тогтоосон дэлхийн хоёр дахь улс юм. Харилцан хүндэтгэх, эрх тэгш харилцах, харилцан ашигтай, хамтдаа хожих нь хоёр орны харилцааны тод өнгө төрх билээ. Сүүлийн жилүүдэд хоёр орны бүх шатны болон салбар бүрийн харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой урагшилж, стратегийн түншлэлийн харилцааны агуулга улам баяжиж байна гэж онцоллоо.

 
Мөн тэрээр:

- Би Хятад, Болгарын харилцааны хөгжлийг ихээхэн чухалчилдаг. Ерөнхийлөгч Йотоватай хамтран хүчин чармайлт гаргаж, хоёр орныг тус тусын хөгжил, сэргэн мандалтын замд мөр зэрэгцэн урагшлахад манлайлан чиглүүлж, илүү идэвхтэй, бодит үр дүнд чиглэсэн, эрч хүчтэй хоёр талын харилцааг цогцлоон хөгжүүлж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл