3 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хаймин бусад дипломатуудын хамт Өмнөговь аймагт айлчлал хийж Хятад, Монголын найрсаг нөхөрлөл – 1000 тэмээн поло спортын арга хэмжээнд оролцлоо.

5-ны өдрийн үдээс хойш Элчин сайд Шин Хаймин, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар нар Хятад, Монголын найрсаг нөхөрлөл – 1000 тэмээн поло спортын арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Элчин сайд Шин Хаймин баярын үг хэлж, мөн хэлэхдээ, Монгол Улсын Өмнөговь аймагт ирж, Хятад, Монголын найрсаг нөхөрлөл – 1000 тэмээн поло спортын арга хэмжээнд оролцож буйдаа их баяртай байна. Өмнөговь аймаг бол Монголын алдартай тэмээн нутаг, мянга сонсохоор нэг үз гэсэн үг байдаг. Бид ирэх замдаа олон тэмээ харж, мөн энд 1000 тэмээн поло спорт тэмцээн явагдаж буйг харлаа. Энэхүү арга хэмжээ бол Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны шинэ гэрэл болж байгаа төдийгүй Хятад, Монголын нөхөрлөлийн нэгэн төгс биелэл болж байна. Хятад Улсын ӨМӨЗО- оос 25 баг оролцогчид ирж оролцон, Монгол анд нөхөдтэй найрсаг уралдаан зохион байгуулж, хүрэлцэн ирсэн олон түмэнд нэгэн гайхамшигт спортын тэмцээнийг сонирхууллаа. Энэ удаагийн арга хэмжээ амжилттай, өргөн дэлгэр сайхан болж, Хятад, Монголын нөхөрлөл хүн бүрийн сэтгэлд улам гүн шингэнэ гэдэгт би итгэж байна.

Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ: - Хятад, Монголын харилцаа бүх салбаруудад хурдацтай хөгжиж байна. Улс төрийн харилцан итгэлцэл, бодит хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо аль хэдийн Хятад Монголын харилцааны хөгжлийг урагшлуулах гурвалсан тэрэг болсон юм. Ийм таатай нөхцөлийн дор хоёр улсын орон нутгийн харилцаа болон хамтын ажиллагаа ч мөн хөгжин цэцэглэж эхэлж байна. Хятад Монгол харилцан 4710 км-ийн урттай хилийн шугамтай, үүний дотор Өмнөговь аймаг Хятадын талтай хамгийн урт хилийн шугамтай бөгөөд хоёр тал харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд илүү таатай нөхцөлтэй юм. Хятадын тал Монголын талтай хамтарч, хоёр талын найрсаг хамтын ажиллагааны харилцааг шинэ хөгжилд хүргэхийг тасралтгүй дэмжихэд бэлэн байна.

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар хэлсэн мэндчилгээндээ дурдахдаа, 1000 тэмээн поло спорт тэмцээн Монголын тэмээний соёлд дэлгэрэн хөгжиж буй төдийгүй Монгол Хятадын найрсаг харилцааг бас нэгээр нэмэгдүүлж байгаа юм. Монголын тал Хятадын талтай хамтран олон талын хүмүүнлэгийн солилцоо, харилцааны үйл ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж, хоёр улсын ард түмний найрсаг нөхөрлөлийг улам гүнзгийрүүлэхэд бэлэн буйгаа илэрхийллээ.
6-ний өдрийн үдээс өмнө Элчин сайд Шин Хаймин Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраатай уулзлаа.

Засаг дарга Б.Бадраа Элчин сайд Шин Хаймин болон баг бүрэлдэхүүнийг тус аймагт тавтай морилохыг урьж, мөн хэлэхдээ, Хятад Улс бол Монголын чухал хөрш улс, хоёр улсын найрсаг хамтын ажиллагааны харилцаа өнө эртнээс уламжлалтай юм.Сүүлийн жилүүдэд Монгол Хятадын харилцаа бүх салбарт бэхжин өргөжиж байна. Өмнөговь аймаг Хятадын талтай хамт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг өндрөөр чухалчилж, Хятад Улсын ӨМӨЗО-ны Алшаа болон Баяннуур хот зэрэг газартай нягт хамтын ажиллагааны харилцаатай байх болно. Дараагийн алхамд Өмнөговь аймаг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай харилцаа холбоогоо бэхжүүлж, тус ЭСЯ-ны дэмжлэг дор Хятадын талын холбогдох мужтай бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж, Монгол хятадын харилцааны хөгжлийг урагшлуулахын тулд зохих хувь нэмрээ оруулах болно гэдгээ илэрхийллээ.
Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, сүүлийн жилүүдэд, Хятад Монголын харилцаа хурдацтай хөгжиж байна. Ялангуяа 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад түүхэн айлчлал хийж, хоёр улсын харилцааг шинэ өндөрлөгт хүргэж, хоёр талын бүх салбарын бодит хамтын ажиллагаанд өргөн боломжийг хангаж өгсөн юм. Өнөө жил улс төрийн харилцан итгэлцэл, бодит, хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо зэрэг нь Хятад Монголын харилцааны хурдацтай хөгжлийн гурвалсан тэргийг бүрдүүлж, өргөн уудам тал нутгаар давхиж байна. Өмнөговь аймаг арвин нөөц баялагтай, Хятад Улсын холбогдох мужтай хөрш залгаа оршдог, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой дөхөм, давуу талтай нутаг юм. ЭСЯ Хятадын холбогдох муж тус аймагтай хамтын ажиллагааны харилцааг улам бэхжүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж, Хятадын хөрөнгө оруулалттай байгууллага харилцан ашигтай байх зарчмыг баримтлан тус аймагт хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа эрхлэхийг дэмжиж, хоёр улсын бодит хамтын ажиллагааны хөгжилд бодит хувь нэмэр оруулах болно. Түүнчлэн, хоёр талын хүмүүнлэгийн салбарын харилцаа, солилцоог тасралтгүй бэхжүүлж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийг урагшлуулахын төлөө хичээн чармайх болно гэлээ.

Уулзалт өндөрлөсний дараа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Улс төрийн зөвлөх Ли Яньжун тус ЭСЯ-ыг төлөөлөн Өмнөговь аймгийн Засаг дарга нар хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх Ли Вэй, Улс төрийн зөвлөх Ли Яньжун зэрэг ЭСЯ-ны голлох дипломатч нар дээрх арга хэмжээнүүдэд оролцсон юм.
