solongonews
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийнэ
2015-11-03 10:16
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийнэ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпингийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Лу Кан мэдээллээ.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Түүнчлэн энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга Жан Дэжян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян нар бараалхана.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Синь Хуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл