
Саяхан ХКН-ын Төв хороо “ХКН-ын үзэл санаа улс төрийн ажлын дүрэм”-ийг хэвлэн тархаасны зэрэгцээ нямбай сайтар журамлан хэрэгжүүлэхийг олон бүс нутаг болон олон байгууллагуудад шаардсан мэдэгдэл гаргав.
Тус дүрэм нь дарга Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдамж болгож, намын дүрмээр үндэс суурь болгож, намаас үзэл санаа улс төрийн ажлыг удирдах түүхэн туршлага, ялангуяа шинэ эриний үзэл санаа улс төрийн ажлын онол болон практикийн туршлагыг дүгнэж, үзэл санаа улс төрийн ажлын тогтолцоо механизм, ажлын үүрэг хариуцлага, агуулга хэлбэр, үүрэг зорилтыг улам тодорхой болгосон нь намаас үзэл санаа улс төрийн ажлыг бүх талаар удирдахыг баримтлах, эрчимжүүлэх, үзэл санаа улс төрийн ажлыг шинжлэх ухааны, тогтолцооны, стандартчилагдсан түвшнийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж мэдэгдэлд дурджээ.
Энэхүү тогтоолд “Дүрэм”-ийг сайтар сурталчлах, тууштай хэрэгжүүлэх ажлыг сайтар гүйцэтгэж, үзэл санаа улс төрийн ажлыг өрнүүлсэн байдалд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж, “дүрэм”-ийн төрөл бүрийн тогтоол бодитоор хэрэгжихийг баталгаажуулах хэрэгтэйг шат бүрийн намын хороо (намын зохион байгуулалт)-нд шаардсан байна.
