solongonews
Дундад-Латин Америкийн харилцааны үсрэнгүй хөгжил
2015-02-06 19:46
Дундад улс-Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын хамтын цогц чуулга уулзалтын хүрээнд сайдын хэмжээний анхны хурал амжилттай болсон нь Дундад улс-Латин Америк хоорондын харилцааг ахиулсан байна.

       Сүүлийн жилүүдэд олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөллөөс болж Америкийн эдийн засгийн хөгжил тааруу. Мөн Европын эдийн засгийн хөгжил зогсонги байдалтай байсан. Дундад улс бусад шинээр хөгжиж байгаа зах зээлийн эдийн засагтай нэгдэн цогц болж эдийн засгийн даяаршлыг дэмжих нэгэн чухал хүчин зүйл болжээ. Дундад улсын эдийн засаг урт хугацаанд өндөр хурдтайгаар хөгжих байдлаа баталж, Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэв. Улмаар улс төрийн хамтын ажиллагааг өргөжүүлж, тухайн орнуудын хамтын ажиллагааны түнш болсон байна. Дундад улс-Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын хамтын цогц чуулга уулзалтын хүрээнд сайдын хэмжээний анхны хурал амжилттай болсон нь Дундад улс-Латин Америк хоорондын харилцааг ахиулсан байна.

       Харилцан нэгнийхээ давуу талд тулгуурлан хөгжих нь

       Дундад улсын талаас Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын хамтын ажиллагааг чухалд үзэж байна. Дундад улс, Латин Америкийн улс төрийн хамтын ажиллагаа эрчимжиж буй энэ нөхцөл байдалд талуудын эдийн засгийн хамтын ажиллагаа ч гүнзгийрч байна. 2000 оноос 2013 он хүртэл Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын Дундад улстай арилжаалсан бараа бүтээгдэхүүний хэмжээ 20 дахин, тухайн орнуудын Дундад улсад экспортолсон хэмжээ нь нэмэгдэн, 2000-2013 оны хооронд 27 дахин нэмэгдэж, Дундад улсаас импортолсон барааны хэмжээ мөн 20 дахин нэмэгджээ. 2013 онд Дундад улс Бразил, Чили, Куба улсын бараа бүтээгдэхүүн экспортын хамгийн том улс болж, Аргентин, Колумби, Перу, Венесуэл улсын бараа бүтээгдэхүүнээ экспортлох хоёр дахь том улс болсон байна. Өдгөө Дундад улсын аж ахуйн нэгжүүдийн Латин Америк дахь хөрөнгө оруулалт тасралтгүй нэмэгдэн, хөрөнгө оруулалтын салбар нь ч өргөжин тэлж, хөдөө аж ахуй, уул уурхай, газрын тос, гэр ахуйн хэрэгсэл, харилцаа холбоо, агаарын аялал зэрэг олон салбарыг хамруулсан байна. 2013 онд Дундад улсаас гадаадын хөрөнгө оруулалт дунд Латин Америк дахь хөрөнгө оруулалт хамгийн хурдтай буюу 132.7 хувиар нэмэгдсэн байна.

       Аргентины Сальвадор их сургуулийн Азийн судалгааны сургуулийн захирал асан Ма Хао Энь хэлсэн үгэндээ: - Дундад улс болон Латин Америкийн форум нь Дундад улс, Латин Америкийн эдийн засаг, технологи, агаар аялал зэрэг салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой. Харилцан нэгнээ нөхөж хөгжих чанар сайн байгаа нь талуудын хамтын ажиллагааг түлхүү ахиулахад чухал хүчин зүйл болжээ гэсэн байна.

Бээжингийн Их Сургуулийн шинээр хөгжиж байгаа зах зээлийн судалгааны сургуулийн захирал Хү Билян хэлэхдээ: -Дундад улс, Латин Америкийн хамтын ажиллагаа нь дэлхийн эдийн засгийн хөгжилд шинэ хөдөлгөх хүч болж, дэлхийн эдийн засгийн хөгжлийг эерэг тийш хөтлөн хөгжүүлж байна. Дундад улс болон Латин Америкийн форум нь “Өмнөд, өмнөдийн хамтын ажиллагаа”-ны зохион байгуулалтын бүрэлдэхүүн хэсэг болох бөгөөд хамтын ажиллагааны цар хүрээ,  агуулга хэлбэрийг баяжуулж, “Өмнөд, өмнөдийн хамтын ажиллагаа”-ны дэлхийн эдийн засгийн хөгжилд үзүүлэх чухал ач холбогдлыг харуулсан юм.

Эдийн засгийн салбар дахь харилцан нэгнээ нөхөхөөс бусад Латин Америкийн орнуудын олонх нь хөгжиж буй улс орон юм. Талууд олон арван хамтын онцлогтойн дээр төр барих, нийгмийн баталгаа зэрэг олон талаар туршлага солилцож болно гэжээ.

       Хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь

       Латин Америкийн засгийн газрын дарга, эрдэмтдийн үзэж буйгаар тус удаагийн Дундад улс-Латин Америкийн форум нь талуудын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн худалдааны хэмжээг нэмэгдүүлсэн байна. Одоогийн байдлаар Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын Дундад улсад экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний төрөл зүйл нь бага, 2013 онд тухайн орнуудын Дундад улс руу экспортолсон бараанаас анх боловсруулсан бараа 73 хувийг эзэлсэн байна. Тухайн жилд доод, дунд, өндөр технологи бүхий бүтээгдэхүүний Дундад улсад экспортолсон барааны ерөнхий хэмжээний 6 хувийг эзэлжээ. Мексик, Коста-Рика, Эль Сальвадор зэрэг улсууд Дундад улсад их хэмжээний өндөр тенхологийн бараа бүтээгдэхүүн экспортолсноор Латин Америкийн бусад орнууд Дундад улсад анх боловсруулсан барааг их хэмжээгээр экспортолж байна гэжээ.

       Перу улсын Гадаад арилжаа, Аялал жуулчлалын яамны орлогч сайд Эдгар хэлэхдээ: -Дундад улс болон Перу улс нь дипломат харилцаа тогтоогоод 40 гаруй жил болж байна. Ирээдүйд Дундад улс болон Перу улсын арилжаа худалдааны хамтын ажиллагаа олон тал руу хөгжиж, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагаа явуулахыг хүсэж байна гэжээ. Латин Америкийн орнууд Дундад улстай хамт дэд бүтцийн бүтээн байгуулалт, дэвшилтэт технологи зэрэг салбарын хамтын ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй. Улмаар Дундад улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүд энэ чиглэлээр ахицтай урагшилж байна. Өнгөрсөн жилийн 7 дугаар сард дарга Ши Жиньпин Латин Америкийн орнууд дахь айлчлалын үеэрээ Бразил, Аргентин, Колумби, Куба зэрэг улстай хийсэн хамтын ажиллагааны гэрээ нь техник, мэргэжил боловсрол, дэд бүтцийн бүтээн байгуулалт, банк санхүү, хөрөнгө оруулалт зэрэг салбарыг хамруулсан байна. Өнөөдөр Дундад улсаас Латин Америкт 30 гаруй Күнзийн институт болон 10 гаруй Күнзийн хичээл сургалт нээн явуулж байгаа юм. 2012 оноос эхлэн 5 жилийн хугацаанд Дундад улсаас Латин Америкийн орнуудад тэтгэлгээр Дундад улсад суралцуулах 5000 орон байрыг хангаж, 21 улс орон Дундад улсын иргэдийн жуулчлалын орон болоод байна.

       Дундад улсын Нийгмийн Шинжлэх ухааны Академийн Латин Америк судалгааны салбар дахь нийгмийн соёл судалгааны албаны дэд эрхлэгч Гүө Цүньхай хэлэхдээ: -Урт хугацааны туршид Дундад улс болон Латин Америк  эдийн засгийн харилцаагаар голлож, харин соёлын харилцаа харьцангуй бага байна. Тус удаагийн Дундад улс-Латин Америкийн форум нь Дундад улс болон Латин Америкийн улс төр, эдийн засаг, нийгэм зэрэг бүх салбарын хамтын ажиллагааны түвшинг нэмэгдүүлсэн байна. Тэрээр хэлэхдээ: -Талууд ирээдүйд тариалан, үйлдвэрлэл зэрэг салбарт хамтран ажиллах боломж их байна. Одоогоор Латин Америкийн орнуудын боловсруулах аж үйлдвэрийн гинж бүрдээгүй бөгөөд Дундад улсын хөрөнгө оруулалтыг ашиглан аж үйлдвэрийн гинжээ бүрдүүлэх хэрэгтэй. Энэ ажлыг Дундад улсын цөөн бус аж ахуйн нэгжүүд бүтээж байна.

       Латин Америкийн олон орнуудад харилцаа холбооны дэд бүтцийн бүтээн байгуулалт харьцангуй хоцронгуй байдаг. Өнөөдөр Дундад улсын Huawei, ZTE зэрэг дэвшилтэт технологийн аж ахуйн нэгжүүд Латин Америкийн зах зээлд орж, тухайн орнуудын харилцаа холбоог хөгжүүлэх тухайд судалж байна. Дундад улс Латин Америкийн орнуудтай судлан бүтээх зэрэг олон талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой.

Зохиогч: Ван Хайлинь
Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл