solongonews
Ши Жиньпин Чүн Чинд ажиллав
2016-01-06 11:05
Энэ сарын 4-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин дотоодынхоо ажил байдалтай танилцах аянаа эхлүүлж, Хятадын дотоод эх хуурайн баруун өмнө бие буюу Хөхмөрний дээд урсгалд орших ”уулаар хүрээлэгдсэн хот” Чүн Чинд очсон байна.

Энэ сарын 4-ний үдээс хойш ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Чүн Чин хотын Гүө Юань гармын байдалтай танилцаж, Хөхмөрний дээд урсгалын усан аяллын төвийн бүтээн байгуулалт, төмөр зам, авто зам, усан замаар хамтран тээвэрлэх зэрэг ажил байдалтай танилцав. Ши Жиньпин дарга гармын иж бүрэн дэд бүтэц, хүчин чадавхтай танилцаад сэтгэгдэл өндөр байлаа.

Сүүлийн жилүүдэд Чүн Чин хот усан тээврийн хөгжлийг түргэтгэж, Хөхмөрний дээд урсгалын усан тээврийн төвийн загвар бүтэц үндсэндээ бүрдсэн байна. Гүө Юань гарам бол Хөхмөрний дээд урсгалын усан тээврийн төвийн төлөөлөх чанартай гол байгууламж юм. 2008 оноос барилгын ажил эхэлж, жилдээ 30 сая тонн ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж, одоогоор 5000 тонны даацтай зогсоол 16-ыг байгуулсан ба 2018 он гэхэд гармын бүтээн байгуулалтын ажил бүрмөсөн дуусах юм байна. Гүө Юань гарамтай танилцсаны дараа, Ши Жиньпин дарга Лянжян шинэ дүүргийн Жин Дүнфан Optoelectronics технологийн хязгаарлагдмал компанитай танилцав. Тус компани нь хагас дамжуулагч дэлгэцээрээ Хятаддаа тэргүүлдэг аж ахуйн нэгж Жин Дүнфан технологийн группийн үйлдвэрлэлийн 7 баазын нэг юм. Өнгөрсөн оны 3 дугаар сард хөрөнгө оруулалт хийж, ашиглалтад орсон 8.5 дугаар үеийн LCD дэлгэц үйлдвэрлэх төсөл нь хойшдын өндөр үнэтэй дэлгэцийн салбарт тэргүүлэх технологи болох юм.

Ши Жиньпин дарга бүтээгдэхүүний үзүүлбэр, үйлдвэрлэлийн явц болон угсармал хэлхээ тохиргоотой танилцсаны дараа, аж ахуйн нэгжийн хөгжлийг өндөр үнэлж, цаашид улам шинэчлэгдэн дэвших талаар урамшуулсан байна. Тэрээр хэлэхдээ, одоо "13 дугаар таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаан дахь хөгжлийн таван том үзэл ойлголтыг дэвшүүлээд байна. Эн тэргүүнд шинийг үүдэх хэрэгтэй. Жин Дүнфан компани маш сайн байна. Цаашид тасралтгүй хөгжин дэвжих хэрэгтэй. Иймээс шинийг үүдэх, ялангуяа зангилаа чухал технологийн талаар эрхбиш шинийг санаачлан бүтээх хэрэгтэй" гэжээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://js.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл