Дарга Ши Жиньпин цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцоно
2016-03-31 10:31
Драга Ши Жиньпин цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний Ⅳ чуулга уулзалтад оролцохоор Вашингтон хотод хүрэв.
Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Обамагийн урилгаар цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний Ⅳ чуулга уулзалтад оролцохоор 3 дугаар сарын 30-ны өдөр Вашингтон хотод хүрсэн байна.
Энэ удаагийн цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний Ⅳ чуулга уулзалт нь "Олон улсын цөмийн аюулгүй байдлын системийг бэхжүүлэх" сэдвийн дор чуулах болно. Чуулганы үеэр дарга Ши Жиньпин албан ёсны бүх үйл ажиллагаанд ололцох бөгөөд Хятад улсын цөмийн асуудлын байр суурь болон үзэл баримтлалаа тодорхойлох юм байна.
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
