solongonews
Дин Шюэшян 2026 оны Жүнгуаньцүнь форумын нээлтийн ёслолд оролцов
2026-03-26 09:39
Дин Шюэшян 2026 оны Жүнгуаньцүнь форумын нээлтийн ёслолд оролцлоо

2026 оны Жүнгуаньцүнь форумын жил тутмын уулзалт 03-р сарын 25-нд Бээжин хотноо нээгдэв. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ.

Дин Шюэшян:

- "15-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятад улс шинжлэх ухаан, технологийн өндөр түвшний бие даасан хөгжлийг дэмжин ажиллаж, олон улсын шинжлэх ухаан, технологийн инновацын төвийг байгуулахад хүчин чармайлт гаргаж, шинжлэх ухаан, технологиор улсаа хүчирхэгжүүлэх стратегийн чухал тулгуурыг бий болгоно. Өнгөрсөн жилийн Төвийн эдийн засгийн ажлын бага хурлын үеэр дарга Ши Жиньпин Бээжингийн Олон улсын шинжлэх ухаан, технологийн инновацын төвийг Бээжин-Тяньжинь-Хэбэй бүс нутагт, Шанхайн олон улсын шинжлэх ухаан, технологийн инновацын төвийг Хөхмөрний сав газарт өргөжүүлэхээ зарлаж, эдгээр гурван олон улсын шинжлэх ухаан, технологийн инновацын төвд ажлын чухал төлөвлөлт хийнэ гэж мэдэгдсэн гэж хэллээ.

Дин Шюэшян Хятад улс дэлхийн шинжлэх ухаан, технологийн нэгдмэл цогцыг хамтран байгуулахын тулд талуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэж мэдэгдэв. Тэрээр мөн гурван санал дэвшүүлсэн юм. Үүнд:

Нэгдүгээрт. Илүү нээлттэй, хүртээмжтэй инновацын сүлжээг бий болгож, инновацын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх.

Хоёрдугаарт. Олон орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэхийн тулд илүү өргөн хүрээтэй, илүү олон ургалч шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг өрнүүлэх.

Гуравдугаарт. Технологийн хөгжлөөс үүдэх болзоштой дүрэм журмын зөрчил, нийгмийн эрсдэл, ёс зүйн сорилтуудыг зохистой шийдвэрлэхийн тулд илүү тэгш шударга шинжлэх ухаан, технологийн засаглалыг дэмжих ёстой гэж хэлэв.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл