Хятад улсын дарга Ши Жиньпин 7 дугаар сарын 6-нд Монтенегрогийн Ерөнхийлөгч Яков Милатович нар харилцан баярын цахилгаан илгээж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тэмдэглэв.
Ши Жиньпин дарга: - Хятад, Монтенегро гүн зузаан уламжлалт найрамдалтай, дипломат харилцаа тогтоосноос хойших сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр улс бие биенээ үргэлж хүндэтгэж, тэгш эрхтэй харьцаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэн, том жижиг орнууд хоорондоо найрсаг зэрэгцэн орших, хамтдаа хөгжих үлгэр дуурайл болсон байна. Би ерөнхийлөгч Милатовичтой хамтдаа хичээн зүтгэж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг шинэ эхлэл болгон, уламжлалт найрамдлыг өвлөн уламжилж, харилцан ашигтай хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэн, Хятад, Монтенегрогийн харилцааг удирдан шинэ түвшинд гаргаж, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тусаа өгөхөд бэлэн байна гэж тэмдэглэн хэллээ.
Яков Милатович:
- Монтенегро, Хятад харилцан хүндэтгэл болон ойлголцлын үндсэн дээр найрсаг хамтын ажиллагааны харилцаа хөгжүүлсээр ирсэн юм. Монтенегро улс Хятадтай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг боломж болгон ашиглаж, Хятад улстай найрсаг харилцаагаа улам бэхжүүлж, олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хоёр орны ард түмэнд ашиг тусаа өгч, дэлхийн энх тайван, хөгжлийг дэмжихэд идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
