
Эмэгтэйчүүдийн ферментгүйгээр нийгмийн томоохон өөрчлөлт гарах боломжгүй хэмээн Karl Heinrich Marx үздэг. Мао Зэдүн: “Орон даяар эмэгтэйчүүдийн босох өдөр бол Хятадын хувьсгалын ялалтын өдөр” гэж байсан бол “Хятадын мөрөөдөл нь Хятадын үндэстнүүдийн мөрөөдөл бөгөөд Хятадын эмэгтэйчүүдийн мөрөөдөл” гэж Ши Жиньпин дарга хэлсэн юм.
Сүүлийн жилүүдэд Ши Жиньпин дарга эмэгтэйчүүдийн ажлын талаар удаа дараа үг хэлж, чухал зааврууд өгч, тус салбарын хөгжлийн чиглэл, зорилт, бодлогуудыг тодорхойлсоор байгаа юм.
- Намын удирдлагыг баримтлах нь намаас эмэгтэйчүүдийн ажлыг сайтар хийхийн үндсэн баталгаа бөгөөд хууль дүрмийн дагуу эмэгтэйчүүдийн иж бүрэн хөгжилд таатай орчин бүрдүүлж, саад тотгорыг арилган, нөхцөл боломж бий болгож өгөх ёстой гэж дарга Ши Жиньпин онцлон хэллээ. Тэрээр мөн эмэгтэйчүүдийг хүндэтгэн, хүүхдүүдийг халамжлахыг нийгэм нийтийн хэв суртал болгохыг хичээх ёстой гэж хэлээд, нийгэм, гэр бүлийн амьдралд эмэгтэйчүүдийн хүлээж буй өвөрмөц үүргийг бүрэн гүйцэтгүүлэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан юм.
Тэрээр мөн,хөгжингүй орнууд нь хөгжиж буй орнуудад үзүүлэх санхүү болон техникийн тусламжаа нэмэгдүүлж, тус салбарын улс орнууд хоорондын хөгжлийн зөрөөг багасган, эрх тэгш байдлыг хурдтай тэнцвэржүүлж, даян дэлхийн эмэгтэйчүүдийн ажил үйлсийг дэмжих ёстой гэж уриаллаа.
Хятад улс “Хүйсний тэгш байдлыг хангах үндэстний үндсэн бодлогыг баримталж, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн хууль ёсны эрх ашгийг баталгаажуулна” гэдгийг ХКН-ын 18,19,20-р хурлын тайландаа оруулсан юм. “Гэр бүл, гэрийн сургаал, гэрийн ёс суртахууныг чухалчилж, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн эрх ашгийг баталгаажуулах” тухай агуулгыг намын гурав дахь түүхэн тогтоолоо болгожээ.
Өдгөө Хятад улс эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд Иргэний хуулийг эмхтгэх, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль боловсруулах зэрэг тал дээр эрчимтэй ажиллаж, Үндсэн хуульд суурилан эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах хуулиар гол болгож, 100 гаруй хууль дүрмийг хамарсан хуулийн тогтолцоог бүрдүүлсэн байна.
Одоогийн байдлаар Хятад улсад сурахаас өмнөх насны эмэгтэй хүүхдүүдийн 99.9 хувь нь сургуульд сууж байгаа бөгөөд 2024 оны байдлаар, их дээд сургуулийн оюутнуудаас эмэгтэй оюутан 50.76 хувийг эзэлж байна.
2025 оны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Ши Жиньпин дарга Хятадын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн нэгдсэн хэлэлцүүлэгт оролцох үедээ ХКН-ын Төв хорооны нэрийн өмнөөс эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэж, сайн сайхны ерөөлөө дэвшүүлэн, "Эмэгтэйчүүд тэнгэрийн талыг барих үүргээ илүү сайн гүйцэтгэн, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн үйл явцад эрч хүчээ харуулан нэмэрлэхийг хүсэж байна гэж хэллээ.
